Интернетийн сүлжээнд оросын сегмент бий болсон өдрийг өнөөдөр “бүх дэлхийн аалзны тор”-ыг ашиглагчид тэмдэглэж байна. IT Infoart Stars компани 1998 оны 9-р сарын сүүлчийн өдөр сүлжээг ашиглаж байгаа оросын хэрэглэгчдийг тоолохыг санал болгосон ба тэр үед 1сая хэрэглэгчтэй байсан байна. Тэр үеэс эхлэн интернеттэй үйл ажиллагаа нь холбоотой оросын томоохон байгууллага, компани, пүүс, провайдерууд Интернетийн өдрийг тэмдэглэдэг болсон юм. Гэхдээ 9-р сарын сүүлчийн өдөр оросын интернетийн төрсөн өдөр нь биш юм. Жишээ нь, “рунетчүүд” хавар болгон бүр тодруулвал 4-р сарын 7-нд энэ жил насанд хүрч байгаа .RU домений бүсийнхээ төрсөн өдрийг тэмдэглэдэг юм. 1994 онд бий болсон доменийн бүс нь оросын гаралтай контентоор интернетийг дүүргэх боломжийг олгосон юм. 58,8 сая интернет хэрэглэгчидтэй ОХУ Европ тивд 1-р байрт орж байна. 51,8 сая хэрэглэгчидтэй Герман хоёрдугаарт, 43,2 сая хэрэглэгчидтэй Франц улс гуравдугаар байрт тус тус ордог байна. Олон нийтийн санал асуулгыг судлах бүх оросын төвийн мэдээгээр интернет ашиглагчдын тоо ОУ-д 2011 онд 10%-иар өссөн ба бүс нутгуудад улам идэвхитэй нэмэгдэж байна.