9-р сарын 29-ны бямба гариг япон-хятадын харилцааны түүхийн ёс төртэй өдөр болох байсан. Одоогоос яг 40 жилийн тэртээ азийн томоохон хоёр улс дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Урьд тэгш бус ойг ч тэмдэглэж байсан. Гэвч энэ онд ямар ч баяр ёслол болохгүй. Бээжин ойн баяр ёслолын болиулав.

Токио, Бээжингийн хооронд Зүүн Хятадын тэнгисийн хэдэн арлын тойронд санал зөрөлдөөн гаарав. Хятад эдгээр арлыг Дяоюйдао, Япон Сенкаку гэсэн юм. Урьд эзэнгүй байсан арлуудыг 1895 оноос эзлэж байна гэж Токио батлан илэрхийлэв. Тэдгээр сүүлийн 600 жилд манай мэдэлд байна гэж Хятад мэдэгджээ. 9-р сарын эхээр Токио таван арлын гурвыг эздээс нь худалдан авснаас хойш санал зөрөлдөөн цэргийн ажиллагаа болж хувирахад тулав. Энэ нь өөрийг нь басамжласан хэрэг хэмээн Бээжин үзсэн байна. Эсэргүүцлийн цуглаан жагсаал Хятад даяар хийж, японы эсрэг түйвэн бусниулах ажиллагаа явуулав. Японы тэргүүлэх компаниуд үйлдвэрлэлээ арга буюу түр зогсоов.

Өнөөгийн түгшүүртэй байдал сүйдэх ажиллагаа болж хувирахгүй гэж оросын шинжээчид үзэж байна. Байдал эдийн засгийн дайн дэгдээх хүртэл даамжрахгүй гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Японы судлалын төвийн удирдагч Валерий Кистанов үзэж байна. Үнэн чанартаа Япон, Хятад хоёр эдийн засгийн нэгэн том нэгдлийн хоёр хэсэг юм гэж тэрээр хэлээд

«Тэдгээр Ази Номхон далайн бүс нутгийн томоохон хоёр эдийн засаг юм. Эдгээр хоёр улс дэлхийн эдийн засгийн зүтгүүр болсон. Эдийн засгийн харилцаа холбоо нь суларвал Ази Номжхон далайн бүс нутагт хохирол учрулна. Хожим дэлхийн эдийн засгийн байдалд зохисгүй нөлөө үзүүлж мэднэ. Эдгээр хоёр орны удирдагчид үүнийг сайн ойлгож байна» гэв.

Япон, Хятадын ГХ-ийн сайд Коитрио Гэмба, Ян Зечи нар Нью_Йоркод ЕА-н ээлжит чуулганы хүрээнд арлуудын тойрны байдлыг авч үзэж хэлэлцэв. Гэвч тэд зөвшилцэж чадаагүй. Эдүгээ азийн хоёр орны харилцаа сүүлийн 40 жилд хамгийн түгшүүртэй болсон.

Харин бусад улс энэ хэрэг явдалд хөндлөнгөөс оролцохгүй гэж Оросын шинжээчид үзэж байна. Тэгэх нь тун аюултайг Японы гол холбоотон АНУ ч ойлгож байна гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлнгийн тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтан, Хятадын талаархи оросын нэр хүндтэй шинжээч Александр Ларин хэлээд

«Бүс нутгийн бусад улс энэ санал зөрөлдөөнийг арилгахад хөндлөнгөөс оролцохгүй. Юу гэвэл хөндлөнгөөс оролцох явдал Зүүн Азийн байдлыг донсолгож мэднэ. Түүнээс гадна улс төр, эдийн засгийн ноцтой хор уршигтай болно. Ямар нэг цэргийн ажиллагааны тухай буу ярь» гэв.

Эдгээр арлын тойрны ширүүн үг яриа нэлээд удаан үргэлжлэх бололтой гэж оросын шинжээчид үзэж байна. Гэвч аажмаар хурц санал зөрөлдөөн зөөлрөх юм. Өнөөгийн хүнд байдлаас гарах өөр арга зам алга.