0Өнөөдөр 9-р сарын 30-нд Олон улсын орчуулагчдын өдрийг тэмдэглэж байна. Бичигэн болон аман орчуулгын мэргэжлийн баяр болох Олон улсыг орчуулагчдын өдрийг Олон улсын орчуулагчдын холбоон \FIT\ 1991 онд байгуулсан юм. Христийн шашны Библийн судрыг латин хэл дээр орчуулсан Гэгээн Иеронимаг \342-420\ уламжлал ёсоор орчуулагчдын сахиусан тэнгэр гэж үздэг ба түүний бурхан болсон 9-р сарын 30-ныг ийнхүү тэмдэглэдэг юм. Харин ОУ-д орчуулагчдын өдрийг 2004 оноос л ёслон тэмдэглэдэг болсон байна. Асар богино цаг хугацааны дотор Олон улсын орчуулагчдын өдөр энэ мэргэжлийн төлөөлөгчдийн дунд маш чухал үйл явдал болсон юм. Одоогийн байдлаар Олон улсын орчуулагчдын холбоо дэлхийн 60 гаруй улсын 80 мянга гаруй хэлний мэргэжилтнүүдийг нэгтгээд байна. ОХУ-ыг энэ байгууллагад ОУ-ын орчуулагчдын холбоо төлөөлдөг юм. Олон улсын орчуулагчдын холбоо жил бүр Орчуулагчдын өдрийн уриаг зарладаг юм. 2012 оны баяр “Орчуулга бол соёл хоорондын хэлхээ холбоо” гэсэн уриатай болж байна. Олон улсын орчуулагчдын өдрийг тэмдэглэх баярын хүрээнд Орчуулагчдын холбоо төрөл бүрийн хэвлэлийн бага хурал, семинар зохион байгуулж, сургалт явуулдаг байна.