Орос улс сүүлийн жилүүдэд Ойрхи Дорнод Африк тивийн улсуудтай харилцаагаа идэвхижүүлж байна. Арабын орнуудтай хийж байгаа ОУ-ын худалдааны эргэлт ЗХУ-ын үеэс их болж 14 тэрбум долларт хүрлээ гэж Африкийн орнуудтай хамтын ажиллагааны асуудал хариуцсан ОХУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Михаил Маргелов “Интерфакс” агентлагт мэдэгдсэн байна. Тэрээр тус бүс нутагт долоо хоногийн ажлын айлчлал хийхээр өнөөдөр мордох болно. Айлчлалынхаа явцад тэрээр Судан, Өмнөд Судан, Этиоп, Уганда, Ангол улсуудад зочлох юм байна. Эдгээр улсуудын удирдагчидтэй хийх уулзалт дээр тэрээр тус бүс нутгийн байдал болон эдийн засгийн хэлхээ холбоог сайжруулах асуудлыг хэлэлцэх юм байна.