Теле харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг дэлхийн томоохон компаниудын нэг Huawei 2011 оны туршид ОУ-тай 1,5 тэрбум долларын гэрээ байгуулсан байна. Жилийн өмнө энэ хэмжээний өсөлт удаааршсан гэж тус компанийн дэд ерөнхийлөгч Эми Лин РИА Новости агентлагт өчигдөр мэдэгдсэн байна. Huawei компани ОУ-ыг стратегийн зах зээл гэж үздэг ба тус улсын орон нутгийн бүх холбооны операторуудтай хамтран ажилладаг байна. Хятадын хилээс гаднах зах зээл нь Huawei компанийн хувьд ОУ болсон байна. Орос улсад худалдаалж байгаа орлогын талаар өөр тоо баримтыг хятадын компанийн дэд ерөнхийлөгч дурдсангүй. Гар утасны холбооны сүлжээний тоног төхөөрөмжийн талаарх гэрээний үнэ энэ үнийн дүнгийн ихэнх хувийг эзлэж байгаа гэж тэрээр хэлсэн байна. Өсөлтийн хурд буурч байгаа ч гэсэн Huawei компани орлогоороо өөрийн гол өрсөлдөгч Ericsson компанийг гүйцэж түрүүлсэн бөгөөд теле харилцаа холбооны тоног төхөөрөмжийн зах зээл дээр дэлхийд нэгдүгээр байрт орсон байна.