Ойрхи Дорнодын байдал дэлхийн хамтын нийгэмлэгийн НҮБ-ын дүрмийг даган мөрдөх чадварыг шалгаж байна гэж Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров НҮБ-ын ЕА-д үг хэлж мэдэгдлээ. Олон улсын бодлогын «түвэгтэй чанга зангилааг» одоогоор тайлж чадахгүй байна.

Ойрхи Дорнод НҮБ-ын ЕА-н энэ удаагийн чуулганы тусгай сэдэв болсон. Дэлхийн хамтын нийгэмлэгт санал зөрөлдөөн гарсан учир бүс нутгийн зарим будлианыг зохицуулж чадаагүй байна. Оросын ГХЯ-ны тэргүүн ЕА-н индэр дээрээс үг хэлэхдээ Ойрхи Дорнодын байдлыг нэлэнхуйд нь зохицуулахыг сонирхогчид НҮБ-ын дүрэмд тулгуурлах ёстойг онцлов. Эдгээр үндэс тавигч зарчим дэглэм солих эрх огт олгохгүй гэж Сергей Лавров тэмдэглээд

«Улс орны нь улс төрийн байгуулалыг ард түмэнд тулгаж үл болно. 9-р сарын 26-нд Кремльд Оросын ерөнхийлөгч Владимир Путин энэ тухай тов тодорхой өгүүлсэн юм. Олон улсын харилцаанд омог угсаа, шашин хоорондын аюултай санал зөрөлдөнийг нөөцлөж мэдэх ийм бодлого хэтийн төлөвгүй байгааг араб дахины ба бусад бүс нутгийн цуврал үйл явдал харуулсан» гэв.

Сүүлийн хоёр жилд Ойрхи Дорнод, Хойд Африкийн хэдэн улсад ийм аюул сорилт тулгарсан юм. Сири улсад сөрөг хүчин, засгийн газрын хоорондын сөргөлдөөн бүр 1,5 жил үргэлжилж байна. НҮБ-ын АЗ-д энэ мөргөлдөөнийг зохицулах арга барилын асуудлаархи сөргөлдөөн мен адил хугацаанд оршсоор байна.

Хамтран үйл ажиллагаа явуулах боломж байна гэж Орос улс үзэж байна. Эхлээд бүх нийтээр гал зогсоож, олзлосон ба барьцаанд авсан хүмүүсийг суллаж, хүмүүнлэгийн нэмэлт тусламж үзүүлэх хэрэгтэй. «Ажил үйлийн хэсгийн» Женевийн албан мэдээ Сирид хүмүүсийг хөнөөх ажиллагааг зогсоох дөт замыг агуулж байна.6-р сард АЗ-ийн байнгын гишүүд болон Арабын улсуудын холбооны төлөөлөгчид баримт бичигт гарын үсэг зурсныг Оросын ГХ-ийн сайд дурдаад

«Шилжилтийн үеийн тухай хэлэлцээний үндэс болж мэдэх Женевийн албан мэдээг сайшаах тогтоол АЗ-өөс гаргах бидний саналыг няцаасан юм. Женевийн албан мэдээг эсэргүүцэгчид хүнд хариуцлага өөртөө ногдуулж байна» гэв.

Сирийн хүнд түвэгтэй байдал бүс нутагт тулгарсан ганц асуудал бишээ. Палестин-израилийн санал зөрөлдөөн ба Иракийн эргэн тойрны байдал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд байсааар байна.

Арабын орнуудад гарч үргэлжилж байгаа өөрчлөлт орчин цагийн олон улсын үндсэн асуудлуудтай сүлжилдэж байна. Европ ба АНУ-ын эдийн засагт түвэг бэрхшээл тулгарсан нөхцөлд ийм үзэгдэл гарав. НҮБ-ын гишүүн орнууд олон улсын тогтонги байдалд аюул сорилт тулгарсны хариуд хамтран арга хэмжээ авахаар тохиролцох нь зайлшгүй чухал юм. НҮБ-ыг тойруулан хориг дангаар тогтоох нь эв нэгдэлд огт туслахгүй.

Куба улсын талаархи АНУ-ын худалдаа-эдийн засаг, санхүүгийн хязгаарлалт ажилласаар байгааг Сергей Лавров дурдав. Оросын сайд үүнийг «хүйтэн дайны үлдэгдэл» хэмээн нэрлэв. Дангаар хориг тогтоох нь тухайн байдалтай холбоотой хариуцлагагүй ажиллагаа гэж тэрээр үзэж байна. Эдүгээ дэлхий дахин ганц туйлт байхаа больсон учир хүйтэн дайн гэгч гарахгүй.Гэвч бүгд үүнийг тэр болгон хүлээн зөвшөөрөхгүй байна. Юу гэвэл итгэл олон улсын харилцааны үндэс суурь болоогүй гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров тэмдэглэн хэлжээ.