Дэлхийн гэрэл зургийн техникийн томоохон үйлдвэрлэгчийн нэг америкийн Kodak компани бүтээгдэхүүнээ хэрэглэгчэд тусад нь худалдахаа болих юм. Компанийн захирлуудын зөвлөлийн мэдээлснээр тэр пүүс компанийн хэрэглэгчдийг үйлчлэх юм. Эдүгээ урьд хамгийн том гэрэл зургийн техник үйлдвэрлэгч байсан компани оршиж ажиллахын төлөө тэмцэж байна. Өнгөрсөн онд Kodak хөрөнгийнхөө бараг 90 хувийг алдаж, дампуурснаа арга буюу зарлан мэдээлсэн билээ. Хожим бизнесийг өөрчлөн байгуулах, боловсон хүчнийг олноор нь цомхотгох тухай зарлав. Kodak 1892 онд үндэслэн байгуулагдсан юм. Өөрийн түүхэндээ гэрэл зургийн үйлдвэрлэлийг баримтлаж ирсэн. Тоон технологи дэлгэрсэн явдал компанийг хямралт байдалд оруулав.