Япон улс Токио Бээжингийн хооронд маргаан үүсгэсэн Сенкаку (Дяоюйдао) арлуудын зар сурталчилгаа америкийн сонинуудад нийтэлсэнтэй холбогдуулан АНУ-д эсэргүүцэл илэрхийлэв. Япон улсаас Вашингтонд суугаа элчин сайд Итиро Фузисакийн мэдэгдсэнчилэн ийм зар суртчилгаа асуудлын талаархи өрөөсгөл үзэл санааг тусган харуулж байна. «Дяоюйдао арлууд Хятадынх» гэж «Вашингтон пост», «Нью-Йорк таймс» сонинуудад нийтлэсэн Сенкаку арлуудын гэрэл зургуудын доогуур бичжээ. Эдүгээ Зүүн Хятадын тэнгисийн эдгээр арлуудын тойрны нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаас болж Япон, Хятадын харилцаа хурцадсан юм. Хоёр тал зарчмын хувьд хатуу байр суурь баримталж найр тавих гээгүй.