Оросын дорно дахиныг судлагчдын У111 их хурал Казанид болж дууслаа. Татарстаны нийслэлд 400 орчим мэргэжилтэн Ойрхи Дорнодын байдал болон арабын орнуудад гарсан мөргөлдөөний соёл, шашинтай холбоотой асуудлуудыг авч үзэж хэлэлцэв.

Чухам эдгээр сэдвийг сонгож авсан нь тохиолдлын хэрэг биш гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн захирал Виталий Наумкин «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагчад өгүүлээд

«Дэлхийн тодорхойгүй байдал урьдын олон үнэлгээ, байр суурийг хянаж үзэхийг шаардаж байна. Ийм нөхцөлд жишээ нь нийгэм шашин, улс төр шашин ямар харилцан холбоотой байгааг авч үзэх нь чухал юм. Их хуралд оролцогчид янз бүрийн соёл, соёл иргэншлийн харилцаанд гойд анхаарал тавьсан. Соёл иргэншил сөргөлдөж байна гэж би үзэхгүй байна. Санал зөрөлдөөн гарч, түвэг бэрхшээлтэй асуудлууд тулгарсан.

Дайн хийж байна. Араб-израилийн санал зөрөлдөөнийг арилгах асуудлыг шийдвэрлээгүй. Өрнөдийн орнуудын ажиллагаа Афганистанд үргэлжилж байна. Иракийн байдлыг яаж тогтвортой болгохыг мэдэхгүй. Эд бүхэн «арабын хавар» гэгчийг болон олон улсын харилцааны систем ерөнхийдее тодорхой биш байгааг харгалзан болж байгаа үйл явдлуудад анхааралтай хандаж дүгнэхийг дорно дахиныг судлагчдаас шаардаж байна» гэв.

Улс төр судлал, экологи, хүн ам зүй, ШУ-ны таамаглал зэрэг шинэ чиглэл оросын дорно дахины судлалд бий болсныг Казанийн их хурал харуулав.

«Таамаглалын ач холбогдол эрдэмтэд ямар нэг үйл явдлыг урьдчилан мэдээлэхэд оршихгүй. Бид мэргэн төлөгч биш шуу дээ.Таамаглал тодорхой асуудлуудад анхаарлыг төвлөрүүлж нарийн шинжилгээ хийж, үйл явдлын уг чанарыг ойлгож, өнөө ирээдүйг холбон үзэхэд албадаж байна. ШУ төлөглөх ёсгүй гэж үзэж байна. Хүмүүнлэгийн ШУ хожмын хувилбарыг боловсруулж, дэлхий дахин янз янзын чиглэлээр хөгжиж мэдэхийг эрх баригчдад анхууруулах ёстой» гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн захирал Виталий Наумкин хэллээ.