Орос НАТО-гийн хоорондын хамтын ажиллагаа 2014 оноос хойш НҮБ-ын АЗ-ийн тогтоолын үндсэн дээр л үргэлжилж мэднэ гэж өнөөдөр Нью Йоркод ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Александр Грушко сэтгүүлчдэд мэдэгдлээ. Түүнчлэн НАТО АЗ-д тайлагнасны үр дүнд 2012 оноос хойш Афганистанд эвслийн явуулах үйл ажиллагааны тухай АЗ-ийн шинэ тогтоол гаргаж болно гэж тэрээр хэлжээ. Афганистаны армийг сургах цэргийн сургагчдын аюулгүй байдлыг хангах эвслийн цөөн цэрэг 2014 оноос хойш Афганистанд үлдэх ёстой гэж Москва үзэж байгааг Грушко онцлов. Түүний хэлснээр Афганистаны тогтвортой байдалд туслах зорилтоос халих бүх ажиллагаа бүс нутгийн байдалд зохисгүй нөлөөлж, даамжруулж мэднэ.