БНАСАУ-ын арми, ард түмэн «Шар тэнгисийг сөргөлдөөн, мөргөлдөөн, дайны талбар болгон хувиргах гэсэн өмнөд солонгосын эрх баригчдын бүх оролдлогыг таслан зогсооно» гэж өнөөдөр тус улсын батлан хамгаалах хорооны улс төрийн газрын төлөөлөгчийн нийтлүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ. Сүүлийн үед Өмнөд Солонгосын хөлөг онгоцууд БНАСАУ-ын мэдэлд байгаа усан цээлд бараг өдөр бүр цөмрөн орж байгааг баримт бичигт тэмдэглэжээ. Тэр ч байтугай «умард солонгосын загас агнуурын хөлөг онгоцуудыг буудасны уршгаар Шар тэнгист байдал эрс хурцадсан» гэж мэдэгдэлд өгүүлжээ. Сөүлийн цэргийн өдөөн хатгалгатай холбогдуулан «БНАСАУ-ын баруун-өмнөд фронтын шуурхай анги нэгтгэлийг байлдааны бэлэн байдалд оруулсныг» Улсын батлан хамгаалах хорооны төлөөлөгч анхааруулав. Мөн 1950-1953 оны солонгосын дайны сүүлчээр Шар тэнгист НҮБ-ын цэргийн командлалын дангаар тогтоосон «зааглах хойд зурвас» гэгчийг Пхеньян хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүйг мэдэгдэлд онцолсон байна.БНАСАУ энэ усан хилийг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй хийгээд түүнийг Солонгосын хойгийг хоёр хэсэгт хуваасан цэрэгжилгүй зурвас руу ойртуулж шилжүүлэхийг шаардаж ирсэн юм.