НҮБ-ын дүрэм улс төрийн дэглэм солих эрх хэнд ч олгохгүй байна гэж Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Нью-Йоркод НҮБ-ын ЕА-н чуулган дээр мэдэгдэв.Улс орны нь улс төрийн байгуулалыг ард түмэнд тулгаж үл болно гэж тэрээр тэмдэглээд хүний эрхийн төлөө анхаарал халамж улсын дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцох, чөлөөтэй хэвлэн нийтлэх үг хэлэх эрх хэт даврагч үзлийг зөвтгөх шалтгаан болох ёсгүй гэв. Лавров НҮБ-ыг тойруулан зорилгодоо хүрэхээр дангаар хориг тогтоох асуудлыг АЗ-д хөндөж, хүн амд гай зовлон учруулахгүй хоригийн хүмүүнлэгийн заагийн асуудлаар санал шүүмжлэлийг сэргээхийг санал болгов. Тэрээр Сири улсын байдлыг хөндөж, хямралаас гаргах үйл ажиллагааг гал зогсоох, олзлогсодыг суллах, хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхлүүлэх хэрэгтэй гэж онцлов. Тэгснээр сири дундын яриа хэлцээг төлөвшүүлэх нөхцөл бүрдэнэ гэж тэрээр үзэж байна.