Өчигдөр Улсын дум ОХУ-д ажлын шугамаар ирсэн гадаадын иргэдийн сургалтын талаар гарсан саад тотгорыг арилгах хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлав. Баримт бичгийг батлавал ОХУ-д ажлын визээр ирсэн гадаадын иргэн боловсролын байгууллагад саадгүй суралцаж, чөлөөт цагаараа ажиллах эрхтэй болно гэж ТУХН-ийн хэрэг эрхлэсэн хорооны тэргүүн дэд дарга Дмитрий Саблин мэдээлэв. Түүнчлэн хуулийн төсөл гадаадын иргэний сургалтын үед Орост байх хугацааг сунгах боломж олгоно. Хуулийн төсөл ОХУ-д гадаадын иргэд түүний дотор эх орон нэгтнүүдийн сургалт, хөдөлмөрийг урамшуулна гэж Саблин онцлов.