«Сэлэнгэ-2012» орос-монголын цэргийн сургуулийн идэвхтэй үе өнөөдөр Буриадад Дорнод цэргийн тойргийн буудлагын Бурдуны талбарт дууслаа. Энэ удаагийн сургуулийн явцад шинэ арга барилыг хэрэглэв. 1-рт Су-25 дайрагч онгоц ба байлдааны нисдэг тэргүүдийг оролцуулан сөнөөгч онгоц ба армийн нисдэг техникийг хэрэглэжээ. 2-рт оросын ба монголын цэргийн албан хаагчид орон нутгийн цагдаа нарын тусламжтайгаар тулаанчдын бүслэсэн нутаг гэгчэээс энгийн оршин суугчдыг гаргах тактикыг сургуулилан эзэмшив. Энэ удаагийн сургуулийн хамгийн чухал өдөр цэргийн үзлэгээр дуусна. Хоёр орны цэргийн сургууль 10-р сард өндөрлөх юм. Оросын Дорнод цэргийн тойргийн бараг 300 цэрэг офицер болон монголын 250 орчим цэргийн албан хаагч «Сэлэнгэ-2012» цэргийн сургуульд оролцож байна. Хоёр талаас нийт 100 орчим нэгж байлдааны ба тусгай техник хэрэглэв. «Сэлэнгэ» орос-монголын цэргийн сургууль 2008 оноос хойш явагдаж байна. 2011 оны намар Монголын «Таван Толгой» сургалтын төвийн сууринд түүнийг зохион явуулжээ. Урьд оросын тал ийм цэргийн сургуулийг дөрвөн удаа хүлээн авч зохион явуулсан билээ.