«Оросын дуу хоолой» радио оросын эстрадын залуу дуучин эмэгтэйд зориулсан хөгжмийн нэвтрүүлгээ сонсогчдынхоо анхааралд толилуулж байна. Өнөөдөр бид та бүхэнд сэтгэл татмаар авьяаслаг дуучин Полина Гагаринагийн уран бүтээлийг танилцуулна.Түүний зохиосон «Би чинийх» эвлүүлгээр өнөөдрийн нэвтрүүлгээ эхэлье.(Дуу)

Полина Гагарина Москвад бүжгийн мэргэжилтний гэр бүлд төржээ. Тэр мэргэшилтэй бүжигчин болно гэж эцэг эх нь найдаж байсан. Хүүхэд байхдаа бүжиг сонирхож, авьяас билгээ нээжээ. Гэвч илүүдэл кг үүнд саад болсон гэж Полина хошигнон ярьлаа. Охин хөгжмийн сургуулийн төгөлдөр хуурын ангид элсэв. Хожим ерөнхий боловсролын сургуульд суралцалгүй шалгуулан төгсөөд Эстрад-жаз хөгжмийн сургуулийн дууны факультетэд элсэхээр шийдвэрлэжээ.

Гэвч элсүүлэх комисс 15 настай Полинад зохих ёсоор хандсангүй. Элсэгч маш залуу байна гэж үзэж элсүүлээгүй. Нэг жил болоод Полина Гагарина Эстрад-жаз хөгжмийн сургуулийн оюутан болжээ. Сургалтын үеэр анхны амжилт гаргасан байна. Полина телевизийн олонд түгсэн «Фабрика звёзд-2» төсөлд оролцоод тэргүүний байр эзлэв. Мөн төслийн хүрээнд Полина Гагаринагийн дуулсан «Чи хаана байна вэ?» гэдэг дууг сонсоно уу. (Дуу)

Полина Гагарина Эстрад-жаз хагжмийн сургууль дүүргээд Москвагийн уран сайхны театрын дэргэдэх Сургууль-студийн жүжигчний факультетад боловсролоо цаашид үргэлжүүлжээ. Тэр театрын дээд сургууль төгссэнийхээ дараа дуурийн урлагаар хүч чадвараа сорьж үзсэн байна. Полина телевизийн дуурийн шоуд оролцож, хүндэт 2-р байр эзлэв. Дуурийн урлагийн гарамгай зүтгэлтэн Любовь Казарновская, Зураб Соткилава нар түүний уран бүтээлийг өндөр үнэлэв.

Одоо Полина Гагарина ямар хүсэл мөрөөдөлтэй байна вэ? Мэдээжээр сайн хөгжим, сонирхолтой дуу мөрөөдөл нь болсон. Одоо 3 дахь шинэ цомогоо бичүүлж эхлэв. Өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийг дуучны 2 дахь цомогт багтсан «Наран дорхи хайр сэтгэл» дуугаар төгсгөё. Полина Гагарина энэ дууг дуулж байна.(Дуу)