Сенкаку (Дяоюйдао) арлуудын эргэн тойрны маргаанд нямбай хандахыг АНУ-аас Японд зөвлөв. Өчигдөр Нью-Йоркод АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Японы ГХ-ийн сайд Коитиро Гэмбатэй уулзах үеэрээ энэ тухай мэдэгдэв. Үүний хамт Клинтон Токио Сөүл хоёрт хандан Солонгосын хойгт Токто гэж өөрий нь нутаг дэвсгэр хэмээн үзсэн Такэсима арлуудын тойрны санал зөрөлдөөнийг эв зүйгээр арилгахыг уриаллаа. АНУ Ази Номхон далайн бүс нутагт нутаг дэвсгэрийн асуудлаар гарсан будлианд хөндлөнгөөс оролцохгүйг Клинтон мэдүүлэв. Гэвч АНУ-ын Япон ба Өмнөд Солонгостой байгуулсан эвсэл «бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлын баталгаа болсон» гэж Төрийн нарийн бичгийн дарга онцлов.Одоо Япон нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаас болж хөрш зэргэлдээ БНХАУ, Өмнөд Солонгос улсуудтай харилцаагаа эрс хурцатгав.