Өчигдөр Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров НҮБ-ын индэр дээрээс үг хэлж, мөн Сирид эрх баригчид ба сөрөг хүчний хоорондын мөргөлдөөнийг зогсоох арга хэмжээнүүдийг санал болгов. «Хямралт байдлаас гаргах алхамуудыг бүх нийтээр гал зогсоох, олзлогдсон ба барьцаанд авсан хүмүүсийг суллах, хүмүүнлэгийн нэмэлт тусламж үзүүлж практик хэрэг дээр эхлүүлж болно гэж НҮБ-ын ЕА-н 67-р чуулганд ОХУ-ын төлөөлөгчдийг тэргүүлж байгаа сайд хэллээ. Мөргөлдөөнд татагдан оролцож байгаа талууд хэлэлцээ хийж, сирийн бүх оршин суугчдийн ашиг сонирхолд нийцэж, бүх шашин, угсаа омгийн бүлгийн аюулгүй байдал, эрхийг хангах шинэтгэлийн агуулга, хурдацаар харилцан найр тавих ёстой» гэж Лавров тэмдэглэн хэллээ. Үүний хамт тэрээр «Ажил үйлийн хэсэг» гэгчэд нэгдсэн орнуудад хандан 6-р сарын 30-нд Женевэд сайд нарын уулзалтын тохиролцоог хэрэгжүүлэхээ батлан илэрхийлэхийг уриалжээ. Бүх талыг оролцуулах шилжилтийн засгийн газрыг Сирид байгуулах нь зайлшгүй чухал гэж уулзалтад оролцогчид үзсэн билээ. Орос улс НҮБ, Арабын улсуудын холбооны онцгой эрхт төлөөлөгч Лахдар Брахимийн үйл ажиллагаанд аль болохоор туслахыг Сергей Лавров онцлов.