Сирийн засгийн газрын цэрэг босогч гэгчдийг Дамаскын орон сууцны гурван хорооллоос шахан зайлуулж дууслаа. Хотын захиргааны мэдээлснээр лхагва гаригт жанжин штабын байшинг дайрсан «Ансар аль-Ислам» радикал бүлгийн гишүүд устгагдсан террористуудын дотор байна. Сирид хэр хэмжээгээрээ хоёрт орох Алеппо хотноо засгийн газрын хүчин «Сирийн чөлөөт арми» гэгчийн ноён нуруу болсон «Таухид» зэвсэгт бүлгийн гишүүдтэй буудалцаж байна. Байлдаан хотын эртний хэсэгт гаарав. Нүдээр үзсэн хүмүүсийн мэдээлснээр дээрмийн бүлгүүд оршин суугчид нь засгийн газрыг дэмжиж байгаа орон сууцны хорооллуудыг миномётоор буудаж байна. Сирид мөргөлдөөн өнгөрсөн оны 3-р сард эхлэж өнөө болтол үргэлжилж байна.