Хятадын КН-ын Их хурал 11-р сарын 8-нд хуралдаж улс орныхоо шинэ удирдлагыг сонгоно. Хятадын КН-ын ТХ өнөөдөр ийм шийдвэр гаргасан байна. Ирэх жилийн 3-р сард хуралдах магадлалтай байгаа БХАТИХ-ын жил бүрийн хуралдаан дээр улс орны удирдагчдыг солих тогтоолыг батлах болно. БНХАУ-ын одоогийн даргын орлогч Си Зиньпин Хятадын КН ерөнхий нарийн бичгийн дарга болно гэж үзэж байгаа юм. Тэрээр мөн БНХАУ-ын одоогийн дарга Ху Зиньтаогийн оронд суух бололтой. Харин БНХАУ-ын засгийн газрын тэргүүнээр Ли Кэцян сонгогдох магадлалтай байна.