Сайхан мэдээ сонсмоор байна уу? За тэгвэл сонс! 2013 онд онцгой авьяастай хүүхдүүд төрнө гэнэ дээ! Генийн түүхийг арваад жил судлаж байгаа москвагийн эрдэмтэн Евгений Виноградов ингэж үзэж байгаа юм байна. Энэ хугацаанд тэрээр маш авьяаслаг бараг 20 мянган хүний намтарыг судлаад ихээхэн сонин дүгнэлтэд хүрсэн байна. Ихэд дэлгэрсэн ухагдахууны дагуу эцэг эхийнх нь ген авьяаслаг хүүхдүүдэд онцгой үүрэг гүйцэтгэдэггүй байна. Авьяас гэдэг яг л ургац шиг зарим жил элбэг дэлбэг, зарим жил хов хоосон байдаг байна.

Генийн “ургац” сайн байх нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг байна. Жишээ нь, Нар ямар байрлалд байна, ямар идэвхижилтэй байна вэ гэдгээс хамраарч байна гэж Виноградов үзэж байна. Нарны идэвхижилийн 11 жилийн давтамжийн эхлэл болоод төгсгөлд өөрөөр хэлвэл нарны идэвхижил буурч байгаа үед авьяаслаг хүүхдүүд олноороо төрж байна гэж тэр үзэж байна.

Энд бас газар зүйн байрлал нөлөөлдөг байна.Манай гариг дэлхийн хойд хэсэгт гоц ухаантай хүмүүс илүү төрж байна. Хойд өргөрөгт, урд өргөрөгөөс 40 дахин олон нобелийн шагналтан төрсөн байх жишээтэй. Финлянд, Швец, Норвег улс тус бүрийн нобелийн шагналтнуудын тоо Испан, Итал, Португал улсуудын шагналтнуудыг нийлүүлсэнтэй тэнцэж байна.

Бас нэг зүй тогтол байна. Жишээ нь, жилийн хүйтэн улиралд зун цагаас илүү олон авьяаслаг хүүхэд төрдөг байна. Өвөл төрсөн хүүхдүүд зун төрсөн хүүхдүүдийг бодвол хурдан том болдог, иммунитет буюу биеийн эсргүүцэл сайтай байдаг байна. Тэгэхлээр эрүүл чийрэг, ухаантай өсөн бойжих боломж илүү байна гэсэн үг. Маш нарийн жишэж үзсэн байдлаас үүдээд өөр нэгэн хүчин зүйл урган гарчээ.

Хүүхдүүдэд хүчилтөрөгч амин чухал юм. Агаарын хүчилтөрөгчийн хэмжээ доод өргөрөгөөс дунд өргөрөг рүү, зунаас өвөл рүү ихэсдэг байна. Тэгэхлээр гоц авьяастай хүүхэд төрүүлнэ гэдэг амархан болох нь нарны идэвхижилийн эхлэл төгсгөлийг тооцож үзээд хамгийн хүйтэн улс Норвегийг сонгоод л гүйцээ!!!

Статистикийн тоо баримт түүний эрдэм шинжилгээний тайлбаруудыг тооцож үзээд ч харамсалтай нь нөгөө гоц авьяастай хүүхдүүд нь төрөхийг хүсэхгүй гэнээ. Яагаад гэвэл тэд генүүд гоц авьяастнууд болоод тэр юм бол уу? Байгал эх гэдэг танигдашгүй оньсого юм даа!!!