Мансууруулах бодистой тэмцэх Оросын холбооны тусгай газрын захирал Виктор Иванов Афганистанд НАТО-гийн хүчин мансууруулах бодисын үйлдвэрлэлтэй хийж буй тэмцэлд хайхрамжгүй хандаж байгаад харамсаж байна. Иванов өнөөдөр Душанбед мансууруулах бодистой тэмцэх Афганистан, Пакистан, Орос, Тажикистаны тусгай газруудын тэргүүн нарын уулзалт дээр үг хэлэв. Уулзалтаар афганистаны мансууруулах бодисын тээвэрлэлттэй хамтран тэмцэх үйл ажиллагааг авч үзэж хэлэлцэв.

Олон улсын хэмжээнд ийм хүчин чармайлтыг бүрэн уялдуулан зохицуулаагүйг уулзалт дээр тэмдэглэжээ. Евгений Ермолаев үүний шалтгааныг хөндөн ярихдаа

«НҮБ-ын тоо баримтуудаас харахад Афганистанд үйлдвэрлэсэн героиныг хэрэгжүүлж олсон бараг 100 тэрбум долларыг олон улсын гэмт хэрэгт жил дутам оруулж байна. Энэ тоо баримт афганистаны мансууруулах бодисын бизнесийн хэр хэмжээг тод тусган харуулж байна. Өрнөдийн цэргийнхнийг харсаар байтал мөн бизнес хөгжиж байна. Одоогоос 11 жилийн өмнө НАТО-гийн гишүүн орнуудын цэрэг Афганистанд байрласнаас хойш мансууруулах бодисын үйлдвэрлэл гаарсныг дурдмаар байна.

Энэ завсар Афганистанд мансууруулах бодисын үйлдвэрлэл олон арав дахин өсөн нэмэгдэв. Хар тамхины түүхий эд болох намуу цэцэг энд бараг хаа сайгүй тариалж байна. Олон улсын эвслийн хүчин намуу цэцэг ургуулахтай тэмцэхээс татгалзаж байна. Тариалангийн талбайг устгавал тариачид талибуудын талд орно гэж үзсэн. Энэ нь бялангачласан хэрэг. Олон улсын эвсэлд нэгдсэн орнуудаас ашигтай ургамал тариалахад афганистаны тариачдыг шилжүүлэхэд туславал тэд талибуудыг дэмжихгүй. Харин Афганистанд талибууд мансууруулах бодисын бизнесийн орлогыг ашиглаж байна гэж удаа дараа мэдээлсэн билээ. Энэ нь НАТО-гийн эвсэлд ямар учраас ашигтай болсон нь тодорхой биш байна.

АНУ ба НАТО-гийн түүний холбоотнуудын байр суурь тов тодорхой байна гэж шинжээч Андрей Грозин хэлээд «Олон улсын эвслийн хүчин янз бүрийн шалтгаанаар мансууруулах бодис үйлдвэрлэгчидтэй тэмцэж чадахгүй байна гэх нь ор үндэсгүй үг яриа юм. Олон арван жилийн турш тэгж ярьцгааж байна. Ийм үг яриагаар жинхэнэ зорилгоо халхавчилж байна.

Зорилго нь геополитикийн өрсөлдөгчдийг сулруулахад л оршино. Афганистаны героин одоогоор америкийн зах зээлд хүрээгүй. Колумбийн кокаин л АНУ-ын хувьд хүнд түвэгтэй асуудал болсон.Афганистаны героиныг Иран, Орос болон европын орнууд, хятадын зүүн бүс нутаг руу явуулж байна. Вашингтон эдгээр улсыг олон улсын тавцан дахь өрсөлдөгч хэмээн үздэг.

Дээр дурдсан улс орон эдийн засаг, нийгмийн хөгжил ба Аюулгүй байдлаа бэхжүүлэхэд төсөвлөх хөрөнгийн нэг хэсгийг Афганистанаас шургуулан оруулах мансуурулах бодистой тэмцэхэд арга буюу зарцуулж байна. Вашингтоны улс терчид геополитикийн өрсөлдөгчдийг сулруулах нь террористууд хорт бодисын орлогыг ашиглах хор уршигаас өөрсдэд нь давуу хэмээн үзсэн шиг байна.

Афганистаны мансууруулах бодис ямар нэг хохирол учруулсан ч европын орнууд далайн чанадын түншээ энэ талаар сөрөн зогсох гээгүй. Үнэн чанартаа афганистаны мансууруулах бодистой тэмцэх асуудлаархи АНУ-ын ба түүний НАТО-гийн холбоотнуудын байр суурь мансууруулах бодисын наймаачдад нэг ёсны халхавч болсон» гэлээ.

Харин мансуурулах бодистой тэмцэх оросын ба америкийн цагдаагийн газрууд хоёр талын хэмжээнд бүрэн ойлголцож байгааг Виктор Иванов Душанбегийн уулзалт дээр тэмдэглэв. Энэ нь Афганистанд НАТО-гийн хүчний уг асуудалд хандах хандлагад бараг нөлөөлөхгүй байгаа нь өөр асуудал юм.

Афганистаны мансууруулах бодисын асуудлыг НҮБ-ын АЗ-д авч үзэж хэлэцэх нь мухардмал байдлаас гарахад туслаж болзошгүй. Оросын төлөөлөгчид Душанбед хийсэн уулзалт дээр ийм санал дэвшүүлжээ.