Гол төлөв гадаадаас ирсэн хэт даврагсад сирийн хотуудад террорын ажиллагааг зохион явуулж байгааг сирийн хууль сахиулах байгууллагуудын мэдээ баримтууд нотлон харуулав. Алеппод олзлосон буюу устгасан босогчдын дотор олон гадаадын иргэн байна гэж сирийн арми бас мэдээлжээ.

Сирийн засгийн газрын байгууллагууд ийм мэдээлэл нийтэлснээрээ өөрийн зорилгын хойноос хөөцөлдөж байна гэж сэжиглэж болох байх. Жишээ нь хэт даврагсадын зорилго сирийн оршин суугчдын ашиг сонирхолд харшилж байгааг онцлохыг оролдож байна гэж үзэж болно. Гэвч сирийн эвлэршгүй сөрөг хүчний эгнээнд гадаадынхны тоо өсөн нэмэгдэж байгааг бие даасан эх сурвалж тухайлбал НҮБ-ын дээгүүр албан тушаалтай түшмэл Паул Серж Пинейра, НҮБ-ын Сирийн асуудал эрхлэсэн онцгой эрхт төлөөлөгч Лахдар Брахими нар мэдээлжээ.

Өөр нотлох баримт байгааг тоймч Евгений Ермолаев бичихдээ: «Хил хязгааргүй эмч нар» хөдөлгөөнийг үндэслэн байгуулагчийн нэг францын мэс засалч Жак Берес Сирид байлдан дайтаж байгаа босогч гэгчдийн эгнээнд нэвтэрчээ.Босогчдын эгнээнд гадаадынхны тоо өсөн нэмэгдэснийг тэрээр тэмдэглэв.Сирийн армитай байлдан дайтаж байгаа босогч гэгчдийн тэн хагасаас дөрөвний гурав хүртэл өөр араб улс гаралтайг бусад эх сурвалжаас ч мэдээлсэн байна. Тухайлбал Ливи гаралтай хүмүүс маш олон байна. Түүнчлэн «арабын хавар» гэгч ялаад эдийн засаг нь дампуурсан орнуудаас олон хүн иржээ. Иймээс Сирид явуулж байгаа байлдаан олонхи хөлсний этгээдийн хувьд мөнгө олох хэрэгсэл болсон.

Хүмүүс эх нутагтаа ажилгүй байсан ч хөлсний этгээд болохыг тэр болгон хүсэхгүй. Харин Сирид байлдаан бүтэн хагас жил үргэжилж байгаа боловч эдийн засаг нь унаагүй. Хүмүүс ажиллаж, цалин авч байна. Банк, завод, дэлгүүр, зах зээлүүд бас ажиллаж байна. Эдийн засаг,нийгмийн байдал нь сирийнхээс дор байгаа орнуудаас ирсэн хөлсний этгээдүүд гомдож байгаа бололтой. Ийн нөхцөлд гадаадын хөлсний этгээдүүд сирийн дэглэмийг биш ердөө сирийн оршин суугчдад дургүйцэж мэднэ. Босогчдын эзлэсэн нутагт явуулж буй зэрлэг ажиллагаа болон засгийн газрын хяналтад байгаа нутагт үйлдэж буй террор үүнтэй холбоотой байх.

Сирийн босогчдоос энгийн номхон хүн амын талаар явуулж буй хэрцгий ажиллагаа тэднийг гэмт хэрэгтэн, террорист хэмээн үзэх үндэс болж байна. Гэвч өрнөдийнхэн Сирид босогчид хүмүүсийг үй олноор нь хөнөөж байгааг тоомсорлохгүй байна. Гэвч аль-Каидатай хамссан радикал олон этгээд босогчдын дотор байгааг арга буюу хүлээжээ.Тэдний хоёр нүүрт хандлага ямар учиртай вэ? Шинжээч Виктор Надеин-Раевский хэлэхдээ

«Арабын хавар» гээчийн эхээр өрнөдийнхөн мэгдэн сандарсан шиг байна. Гэвч хожим өөрчлөлт гарцаагүйг ойлгож, түүнийг өөрсөддөө ашигтайгаар эргүүлэн чиглүүлэхийг оролдов. Энэ зорилгоор Ойрхи Дорнодод дунд анги гэгч өрнөдийн төлөөний сэхээтнүүдийг ивээн тэтгэв. Гэвч бүс нутагт энэ давхраг биш лалын радикал хүчин л «арабын хавар» гэгчээр завшсан. Юу гэвэл өрнөдийнхний жинхэнэ зорилго Ойрхи Дорнодод ардчилал тогтоох биш стратегийн чухал ач холбогдолтой нутгийг хатуу хяналтдаа авахад оршив. Ливийн ч одоо Сирийн ч талаар тийм байна. Энэ агуулгаар Сирид явуулж байгаа цуст ажиллагааг гадаадынхан тодорхой хэмжээгээр хариуцах ёстой гэх нь учир үндэстэй» гэв.

Ийм нөхцөл байдал эмгэнэлт хор уршигтай болж мэднэ. Ойрхи Дорнодын байдал цаашид улам тогтворгүй болж, шинэ хохирол хэлмэгдэл гарна. Харин өрнөдийнхний хувьд ч эрх баригч элит нь лалын радикал хүчинтэй хамсан сүлбэлдэх явдал аюултай. Урьд ийнхүү хамссан явдлын туршлага үүнийг нотлон харуулав.Хамсан сүлбэлдэх ажиллагаа гарцаагүй хор холбогдолтой болсон юм. Чонотой наадвал тэр заавал хазна гэгчээр болжээ.