Британийн бизнес эрхлэгч Нил Хейвудийн нас барсны шалтгааны албан ёсны хувилбар эргэлзээтэй байна гэж хятадын шүүх эмнэлгийн шинжээч, БНХАУ-ын шүүх, анагаах ухааны холбооны дэд захирал Ван Сюэмэй үзэж байна. Албан ёсны хувилбараас харахад түүнийг өнгөрсэн оны намар хятадын томоохон Чунцин хотод циантай калиараар хордуулжээ. Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силайн гэргийн Гу Кайлай британийн иргэнийг хороосон гэж БНХАУ-ын шүүх үзсэн юм. Нил Хейвуд Чунцины хуучин удирдагчийн гэр бүлийн үйлдвэрлэл хамт эрхлэх түнш байсан. Шийтгэх тогтоолыг өө сэвгүй хэмээн үзэж болохгүй гэж Ван Сюэмэй «Франс Пресс» агентлагад мэдэгдсэн байна. Түүний хэлснээр Хевудийн нас байрсны эргэн тойрны үйл явдлын дэс дараа мөн хороор хордсон хам шинжэд нийцэхгүй байгааг шүүхийн баримт бичгүүд харуулав. «Ван Лизюнь цусны шинэжилгээ бүр гурван сарын турш хийсэн. Хожим үхлийн хор цусанд байсан нь гэнэт илэрсэн» гэж Ван Сюэмэй хэлжээ.Чунцин хотын цагдаагийн газрын удирдагч, Бо Силайн туслах асан Ван Лизюнийг аллагыг нууж далдлахыг оролдож, хууль удаа дараалан зөрчсэн ялаар яллаж, шоронд 15 жилээр хорижээ.