Оросын төсвийг зохиож дууссан. 10-р сарын 1-нд түүнийг Улсын думд хэлэлцүүлэхээр оруулна гэж ерөнхий сайд Дмитрий Медведев өнөөдер блогдоо бичжээ. Дэлхийн эдийн засгийн хүнд түвэгтэй байдлыг харгалзан ирэх оны ба 2015 он хүртэлх санхүүгийн гол баримт бичгийг зохиосон гэж тэрээр онцлов. Төсөв нийгмийн хэрэгцээг хангах төдийгүй эдийн засгийн өсөлт, шинэтгэлийг ханган явуулах боломж олгож байна. Ерөнхий сайдын өгүүлснээр урьдын хэдэн жилийн нефтийн дундаж үнийг харгалзан төсвийг зохиожээ. Энэ нь дотоодын байдлыг тогтвортой хэвээр байлгаж, дэлхийн нефтийн зах зээлийн үнийн хэлбэлзлээс үл шалтгаалах боломж олгох юм.