Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев өөрийн зарлигаар Ерлан Идрисовийг БНКазахстан Улсаас АНУ-д суугаа элчин сайдын албан тушаалаас нь чөлөөлж ГХ-ийн сайдаар томилов. Идрисов 2011 оны 4-р сараас хойш ГХЯ-ыг тэргүүлж байсан Ержан Казыхановыг орлов. Төрийн тэргүүний зарлигаар Казыхановыг Казахстаны ерөнхийлөгчийн туслахаар томилсон юм. Энэ долоо хоногийн эхээр ерөнхий сайд Карим Масимовын өргөдөлтэй холбогдуулан түүнийг ба засгийн газрыг огцруулсан билээ. Дэд ерөнхий сайд асан Серик Ахметовыг засгийн газрын шинэ тэргүүнээр томилов. Хуучин засгийн газрын олонхи сайд албан тушаалаа хашсаар байна.Эдийн засгийн хөгжил, худалдаа ба хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд нарыг сольжээ.