Ираныг дэлхийн хамгийн аюултай террорист улс хэмээн үзвэл зохино. Иймээс цөмийн зэвсэг бүтээх боломж түүнд олгож болохгүй гэж өчигдөр Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдлээ. Тэрээр НҮБ-ын ЕА-н чуулган дээр үг хэлэхдээ цөмийн зэвсэгтэй Иран ийм зэвсгээр зэвсэглэгдсэн «Аль-Каидатай» нэгэн адил аюултай болж мэднэ гэв. Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох хэрэгтэй гэж Нетаньяху мэдэгдлээ. Израилийн ерөнхий сайдын дүгнэснээр Иран ирэх зун гэхэд атомын бөмбөг бүтээх үйл ажиллагааныхаа 2 дахь үеийг дуусгах бололтой. Цөмийн зэвсэг бүтээх ажлы нь 90 хувийг хийж дуусах 2 дахь үе эхэлтэл Ираныг тогтоон барих хэрэгтэй гэж Израилийн ерөнхий сайд хэллээ.