Хятадын ГХЯ-ны тэргүүн Ян Зечи НҮБ-ын ЕА-н чуулган дээр үг хэлж, Зүүн Хятадын тэнгисийн Дяоюйдао (Сенкаку) арлуудыг хулгайлж авсан гэж Японыг зэмлэв. Эдгээр арал Хятадын мэдэлд байгааг тэрээр ахин мэдэгдээд нутаг дэвсгэрийн асуудлыг хэлэлцээ хийх замаар зохицуулахыг санал болгов. «Хятад улс Японд хандан Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчиж мэдэх бүх ажиллагааг зогсоож, алдагаа засахын тулд бүх арга хэмжээ авахыг уриалж байна» гэж дипломат ажилтан үүний хамт мэдэгджээ. 9-р сарын 11-нд японы засгийн газраас маргаан үүсгэсэн олтригийн хэдэн арлыг эздээс нь худалдан авснаас хойш хятад-японы хэрүүл маргаан ахин гаарав.

1970 оноос БНХАУ, Япон хоёр дээрх арлууд чухам хэнд харьяалагдах асуудлаар маргалдсаар байна.Бид урьд ямар ч улсын мэдэлд байгаагүй арлуудыг 1895 онд эзлэсэн гэж Япон батлан илэрхийлэв. Арлуудыг бүр 600 жилийн тэртээ эзэн хаант Хятадын бүрэлдэхүүнд оруулсан хийгээд 1783, 1785 оны японы газрын зургуудад Дяоюйдаог хятадын нутаг дэвсгэр гэж тэмдэглэснийг Хятад анхааруулан онцлов. Эдгээр арал дэлхийн 2-р дайнаас хойш АНУ-ын хяналтад байсан хийгээд 1972 онд тус улс тэдгээрийг Окинава аралтай хамт Японд шилжүүлсэн билээ. Харин Япон хууль бусаар арлуудыг өөрий нь мэдэлд байлгаж байна гэж Тайван ба БНХАУ үзэж байна. Арлууд ямагт Окинава муж улсын нутаг дэвсгэрийн нэг хэсэг байсан, байсаар ч байна гэж Япон батлан илэрхийлэв.