Орос, Японы ГХ-ийн сайд Сергей Лавров, Коитиро Гэмба нар 10-р сарын дундуур Токиод Курилын арлуудын асуудлаар хэлэлцээ хийхээр тохиролцсон тухай японы «Иомиури» сонин мэдээлээд санал шүүмжлэлд ОХУ, Японы улсуудыг чухам хэн төлөөлөхийг лавлан тодруулаагүй. Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмба Нью –Йоркод НҮБ-ын ЕА-н чуулганы хүрээнд Оросын ГХ-ийн сайд Сергей Лавровтай уулзах үеэрээ хэлэлцээ хийхийг санал болгов. «Иомиури» сонины мэдээлснээр Москва хоёр талаас харилцан хүлээн зөвшөөрч болохуйц шийдвэрийг олох зорилгоор Токиотой хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж Лавров үүний хариуд мэдэгдсэн байна. Түүнээс гадна Японы ерөнхий сайд Ёсихико Нодагийн 12-р сард Орос улсад хийх айлчлалын үндэс суурь тавих нь Лавров, Гэмба хоёрын Нью-Йоркод хийсэн хэлэлцээний гол зорилтын нэг боллоо.

Япон 1855 оны худалдаа, хил хязгаарын тухай хоёр талын гэрээг үндэслэн Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи зэрэг Курилын арлуудад өнгөлзэж байна. Москвагийн байр суурь Өмнөд Курилын арлууд ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд дэлхийн 2-р дайны үр дүнгээр орсон хийгээд арлууд олон улсын хууль зүйн дагуу Оросын мэдэлд байх нь эргэлзээгүй гэдэгт оршино.