Хятадын эдийн засаг 15-20 жилийн дараа АНУ-ын эдийн засгаас дутуугүй болно. Францын Нийгмийн ухааны дээд сургуулийн захирал, эдийн засагч Жак Сапир ОДХ радиод ярилцлага өгөхдөө ингэж мэдэгдлээ. Хятадын эдийн засгийн хувьсалын үнэлгээг бид Хятадыг ойрын 15-20 жилийн ирээдүйд юм уу эсвэл арай богино хугацаанд 2-3 жилээр нааш нь татаж үнэлснээс ихээхэн шалтгаалах болно. Хятадын эдийн засгийн жин 15-20 жилийн дараа олон улсын тавцан дээр эрс нэмэгдэх ба хойд америкийн орнуудын эдийн засагтай дүйцэнэ. Гэхдээ энэ нь хятадын нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ америкийн түвшинд хүрнэ гэсэн үг биш.

Нэг америк хүнд 5 хятад оногдож байгаа гэдгийг мартах ёсгүй. Хятадын нийт эдийн засгийг хүртээмж талаас нь авч үзвэл амьдралын түвшин адил хэмжээнд хүрнэ. Гэхдээ Хятадын эдийн засаг ойрын 10 жилд ямарч саад тотгоргүй хөгжинө гэж бодож болохгүй. Өнөөдөр хятадын эдийн засаг тодорхой хэмжээний уналтад орсон гэдэг нь харагдаж байгаа. Ерийн учир шалтгаанаас болж ойрын 1,5-2 жилд уналт үргэлжилнэ. Дэлхийн санхүүгийн хямрал болж байсан 2009-2010 онуудад нээсэн зээл нь хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарт хоосон зай үлдээсэн гэдгийг хятадын засгийн газар бүрэн ойлгоод байна.

Энэ зээлүүдийг хятадын эдийн засгийн бодит секторт бага ашигласан юм. Ийм учраас хятадын засгийн газар үл хөдлөх хөрөнгийн салбарт цэвэрлэгээ хийхээр шийдсэн юм. Үл хөдлөх хөрөнгөөр үр ашиггүй ажилласан зарим нэгэн хятадын компаниудыг зөнд нь хаясан өөрөөр хэлвэл үгүй болсон гэсэн үг гэж тэр ярилаа. Дэлхийд нэртэй эдийн засагч, Францын Нийгмийн ухааны дээд сургуулийн захирал Жак Сапир ойрын хоёр жилдээ Хятадын эдийн засаг маш муу өснө гэж үзэж байна. Харин зээлийн хоосон зайг арилгаж эхэлсний дараа Хятадын цаашдын хөгжлийн шинэ механизмийг бид харах болно.