Казань хотод болж байгаа Бүх оросын дорно дахиныг судлаачдын их хуралд 400 гаруй эрдэмтэд цуглараад байна. Татарстан улсын нийслэлийг дорно дахиныг судлаачдын ээлжит уулзалт болох газраар тохиолдолоор сонгож аваагүй юм. Учир нь 200 жилийн өмнө Казанийн Их сургуульд ОУ-д анхны дорно дахины хэсгийг нээж түрк, араб, перс хэлүүдийг зааж байсан байна: «Энэ жил Дорно дахины судлал Казанийн Их сургууль дээр 208 жилийн ойгоо тэмдэглэх юм. Тэгэхлээр энэ судлал казанийн Их сургуультэй үе тэнгийнх болж байна. Өнөөдөр энэ их сургуулийн бүрэлдхүүнд Дорно дахины судлал буюу олон улсын харилцааны дээд сургуулийг байгуулаад байна. Энэ дээд сургуульд өнөөдрийн байдлаар 800 оюутан, аспирантууд суралцаж байна. Мэргэжилтэн харилцан солилцох гэрээний дагуу Египет, Йемен, Хятад, Өмнөд Солонгос, Түрк, Япон болон бусад улсуудаас багш нар ирж багшлаж байна. Энэ дээд сургуульд дорно дахины хэл бичгийн ухаан, гадаадын бүс нутаг судлал, олон улсын харилцаа гэсэн гурван тэнхим ажиллаж байна. Энэ дээд сургуулийг дэлхийн дорно дахины судлалын төвүүдийн нэг болгохыг зорьж байна» гэж Казанийн холбооны Улсын их сургуулийн ректор Ильшат Гафуров ярилаа.

Дорно дахиныг судлах төв өнөөдөр ОУ-д хэдхэн байдаг юм. 21-р зуун бол АНД-н бүс нутгийн үсрэнгүй хөгжлийн зуун юм. ОУ-ын Владивосток хотод саяхан болж өнгөрсөн АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт энэ бүс нутагт ОУ-д олон түншүүд байна гэдгийг харуулсан юм. Влдаивосток бол томоохон их дээд сургуулиудын хот юм. Манайд археолог, түүх, угсаатны зүйн дээд сургууль байдаг юм. Эдгээр дээд сургуулиудад дорно дахины судлал тэргүүлэх чиглэл байсан юм. Алс Дорнодтой холбоотой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд энэ дээд сургуулийг байгуулсан юм. Харин одоо манайд олон улсын харилцаа гэсэн чиглэл нилээд хөгжиж байна. Тус бүс нутгийн улсуудад болж байгаа улс төрийн үйл явцыг судлах шинэ талбарыг дорно дахины судлал эзэгнэж эхэллээ. Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэн монгол судлал, хятад судлал, япон судлал зэрэг уламжлалт судлалуудтай байсан юм. 19-р зууны төгсгөлөөс уламжлалт дорно дахины судлал эхээ авсан Алс Дорнодын Их сургуульд эдгээр улсуудад ажиллах мэргэжилтнүүдийг бэлтгэдэг юм гэж Оросын ШУА-ийн сурвалжлагч-гишүүн Николай Крадин манай сурвалжлагчид ярьсан байна.

Дорнын ард түмний улс төр судлал, хэл шинжлэл, шашин шүтлэг болон ОУ-ын дорно дахины судлал, түүх, угсаатан судлал сэдвээр Оросын дорно дахины судлаачдын 8-р их хурал хуралдаж байна.