Өнөөдөр 9-р сарын 27-нд дэлхийн тэнгисийн өдрийг тэмдэглэж байна. Түүний зорилго тэнгис далайн биологийн ба байгалийн нөөцийг хойч үеийнхэнд хадгалахад оршино. Биологийн олон төрлийг хамгаалахаас гадна тэнгис далайн тээвэрлэлтийн аюулгуй байдлыг хангах, далдуур агнууртай тэмцэх, усан зайг нефтиэр бохирдуулахаас хамгаалах, тэнгис далайн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг хурц асуудал тулгарсныг Дэлхийн тэнгисийн өдөр зааж байна. 2012 онд Дэлхийн тэнгисийн едер « «Титаник» живж сөнөснөөс хойшхи 100 жил» уриан дор явагдаж байна. Дэлхийг тойрохыг 90 жилийн туухэндээ анх удаа оролдож байгаа оросын « Седов « дарвуулт онгоц дэлхийн өмнөд туйлын цэг Горн хошуунд хурчээ. «С» 9-р сарын 28-нд аргентины Ушуайя боомтод орох ёстой. Дарвуулт онгоц 5-р сард гараа авсан дэлхийг тойрох 14 сарын аялалынхаа уеэр 45 мянга гаруй бээр замыг туулж, Европ, Ази, Африк, Америкийн 30 гаруй боомтод орох юм.