Арабын улсуудын холбоотой харилцан ажиллах нь Оросын гадаад бодлогын стратегийн урьтлал болсон гэж өнөөдөр Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров НУБ-ын АЗ-ийн Ойрхи Дорнодын асуудлаархи хуралдаан дээр мэдэгдлээ. Орос улс соёл иргэншлийн яриа хэлцээг өргөжүүлэхийн телее байна. Түүнчлэн бус нутгийн бух асуудлаар бие бие хүндэтгэн адил тэгш яриа хэлцээ хийх саналыг сайшаан дэмжиж байна гэж тэрээр тэмдэглэв. Арабын улсудын холбоо Ойрхи Дорнод, Хойд Африкт тулгарсан аюул сорилтыг давахад жинтэй үүрэг гуйцэтгэж мэднэ. Тус холбоо яриа хэлцээ хийх, зуучлах, энхийг сахиулах зарчмыг дээдлуулвэл хямралыг зохицуулахад үүргээ дээшлуулнэ гэж Сергей Лавров узэж байна.