9-р сарын 28-наас 10-р сарын 2-ны хооронд Москва хотод “Гэрлэн цагираг” олон улсын 2-р наадам болно. Таван өдрийн турш оросын нийслэл мянга мянган өнгийн гэрлэн галаар гэрэлтэх болно. Улаан талбай, Манежийн талбай, Горькийн нэрэмжит хүүхэд залуучуудын парк, Зураачдын төв байр зэрэг дөрвөн талбар дээр болон Москва голын нэгэн эрэгт баяр ёслолын гол үйл явдал өрнөх юм байна. Өнгөрсөн жил болсон гэрлийн наадмын үеэр Москва хот янз бүрийн өнгөөр чимэглэгдэн өөрчлөгдөж зөвхөн зочдыг ч биш москвачуудыг ангайлгасан байна. Үнэндээ жаахан сэтгэл гонсойлгосон зүйл гарсан юм. Бүх талбай дээр болж байгаа гэрлийн наадмыг үзэх цаг хугацаа бага байсан юм. Энэ жил зохион байгуулагчид нь өмнөх жилийнхээ алдааг зассан бөгөөд үзэгчидэд гомдох зүйл байхгүй болно гэж амлаж байна.

Гэрлэн цагирагыг хотын төвд өдөр бүр өглөөний 7 цагаас оройн 11 цаг хүртэл үзэж болно. Энэ бүх шоуг бүгдийг нь үзэхийн тулд үзэгчидэд өөрсдийнхөө хөтөлбөрийг гаргахыг санал болгож байна. Наадмын сайт руу ороод өөрсдөө хөтөлбөрийг төвөггүй зохиож болно. Ингээд хүн бүр өөрийн гэсэн хөтөлбөртэй болно гэсэн үг. Жишээ нь, оройн 7-8 цагын хооронд Улаан талбай дээрх гэрлэн шоуг үзчихээд дараа нь Манежийн талбай руу шилжин очиж алдартай Москва зочид буудлын ханан дээр үзүүлэх гоё зургуудыг сонирхох боломжтой юм. Дараа нь Зураачдын төв байрны эсрэг талд орших Горькийн нэрэмжит хүүхэд залуучуудын парк руу хагас цаг яваад хүрч очно. Энэ дөрвөн талбар дээр болох үзүүлбэрүүдийг дэс дараалан үзэх цаг хугацаа хүмүүст байх болно.

Энэ жилийн наадмын хөтөлбөр үнэхээр давтагдашгүй гэж тэд амлаж байна. Энэ гэрлэн шоугын зарим хэсгээс нь үзсэн хүмүүсийн ярьж байгаагаар ийм үзүүлбэрүүд дэлхийд хаа ч байхгүй юм. 9-р сарын 28 хүртэл хэд хэдэн репетиц болох бөгөөд дараа нь гэрлэн шоугийн зохион байгуулагчид нээлтийн агуу гайхамшигтай баяр ёслолд зочдоо хүлээн авна. Наадмын хүрээнд зохион байгуулагчид нь хотын мөн чанар, уран барилгын гайхамшгийг гэрлийн тусламжтайгаар үзүүлэхийг зорьж байна. Хотынхан өөрийн танил газруудаа хараад түүнийг шинээр харж, урьд нь ажигладаггүй байсан зүйлээ олж харах болно.

Санаанд оромгүй гэрлэн өнгөөр будагдах Улаан талбайн хамгийн санамсаргүй газруудыг үзэгчид олж харах юм. Москвачуудын хамгийн дуртай Горькийн парк шинэ амьдралаар амьсгалах болно. Энд 15 метрийн өндөр, 30 метрийн өргөнтэй усан хөшиг татуулах юм. Гурван өдөр үргэлжлэх наадмын өдрүүдэд бидэнд 3D лазерын жинхэнэ шоуг үзүүлэх болно. Горькийн паркт 10-р сарын 2-нд наадмын хаалтын ёслолын ажиллагаа болно. Маш яруу тод өнгөтэй салют буудуулж наадам өндөрлөх юм. Цаг агаар л сайхан байж, тэнгэр цэлмэг байгаасай гэж бурханд залибарах л үлдлээ дээ. Гэхдээ гэрлэн шоунд борооны үүл ч нэг их гай тарьж чадахгүй л дээ. Цаг агаар ямарч байлаа гэсэн наадам явагддагаараа явагдана гэж зохион байгуулагчид нь амлаж байна.