АНД-н орнуудад нийлүүлэх хийн хэмжээгээ ОУ нэмэгдүүлж байна. “Сахалин-2” төслийн хүрээнд энэ жил Япон улсын эрчим хүчний компаниудад нэмэлт 16 багц байгалын шингэрүүлсэн хий нийлүүлэх болно. Сахалин арал дээрх үйлдвэр жилд 10 сая тонн байгалын хий шингэрүүлэх хүчин чадалтай юм. Энэ хэмжээ нь дэлхийн шингэрүүлсэн хийн үйлдвэрлэлийн 5%-тай тэнцэх юм. Энэ төслийн тусламжтайгаар ОУ дэлхийн хий экспортлогчдын клубт орж чадсан юм. Өнөөдөр Ази тивийн хийн хэрэглээ улам өсөж байна ийм учраас энэ заводын гурав дахь ээлжийг барих шаардлагатай гэж Сахалин мужийн засаг захиргаа үзэж байна. Таван сая тонн нэмэлт хий хэрэгтэй болно гэж ОУ-ын Нефть хийн аж үйлдвэрийн холбооны ерөнхийлөгч Геннадий Шмаль тэмдэглэж байна: «Худалдан авагчид хангалттай, “Фукусима” АЦС-д болсон явдлыг харгалзан үзвэл Япон улс бусдаас их хий авах болно. Өнөөдөр Япон улс байгалын шингэрүүлсэн хий импртлогч гол орон бөгөөд шингэрүүлсэн байгалын хийн худалдааны гуравны нэг нь тус улсад ноогдож байгаа юм. Ийм хийг тус улс одоо Катар, Индонез, Малайз, Австрал зэрэг холын орнуудаас авч байгаа юм. Ийм учраас одоо хүлээж байгаа тус заводын гурав дахь ээлж түүний хэрэгцээг бүрэн хангана. Тэгэхлээр нэмэгдэх 5 сая тонныг Япон улс бүрэн хэрэглэнэ, дараа нь Өмнөд солонгос, Хятад улсууд шил шилээ харан зогсож байна» гэж тэр ярилаа.

АНД орнуудын шингэрүүлсэн хийн хэрэглээ 2020 он гэхэд хоёр дахин нэмэгдэнэ гэж шинжээчид таамаглаж байна. “Сахалин-2” төсөлд оролцогч оросын “Газпром” компани энэ хүчин зүйлийг харгалзан үзэж хийн экспортын дорнодын чиглэлийн бодлогоо боловсруулж байна.

Бусад улсуудад боловсруулж байгаа хийн түлштэй харьцуулж үзвэл оросын хий үнэхээр өрсөлдөх өндөр чадвартай юм, учир нь өөрийн өртөг хямд, худалдааны үнэ нь тогтвортой юм гэж Геннадий Шмаль ярьсан юм: « “Сахалин-2” төслийн дагуу барих үйлдвэрийн зарлагыг Австрал, Малайз улсуудад барих үйлдвэрүүдтэй харьцуулж үзвэл 1,5-2 дахин хямд байх юм. Оросын завод хөрөнгө оруулалтын талаас нь авч үзвэл хамгийн хямд нь болж таарсан юм гэж Шмаль итгэлтэй ярьж байна. Нөөцийн талаас нь авч үзвэл энэ заводын гурав дахь ээлжид бүрэн хангалттай юм. Хорин жилийн өмнө нээсэн Сахалины хүзүүвчийн Кириний хийн орд газар одоо болтол цэнхэр түлшний асар их нөөцтэй хэвээрээ байна.Тун удахгүй тэнд усан доор хий олборлох давтагдашгүй цогцолбор ажиллах болно» гэж хэлсэн.