Хятадын Huawei, ZTE компаниуд тагнан турших ажиллагаа явулсан гэж АНУ-ын конгресс сэжиглэсний тойрны хэрүүл маргаан намжаагуй байхад ийн бас нэг шуугиан гаарав.АНУ-ын эрх баригчид Хятадын Цэргийн нисэх хучинд хэрэглэх нүүрс төрөгч шилэн нууцаар авчявахын оролдсон хятадын иргэнийг саатуулав.

Энэ материалыг АНУ-ын батлан хамгаалах аж үйлдвэр, нисэх онгоцны үйлдвэрлэлд хэрэглэдэг. Ийн материал сөнөөгч онгоцны туршилтын нислэгт шаардагдсан гэж хятад хүн тагнуулын албаны ажилтан мэдээлжээ. Сорьцыг дамжуулж өгөх үеэр түүнийг баривчлав. Шудрага бизнес эрхлэгч хэн нэгний золиос болсон гэж өмгөөлөгч нь үзэж байна. Хятад хүн нүүрс төрөгч шилэнгийн экспортыг хязгаарлсан хүүль зерчсэн гэж шуух үзвэл, түүнийг 20 жилээр шоронд хориж мэднэ.

Аж үйлдвэрийн тагнуул дэлхийд газар авсан нь нууц хэрэг биш. Хятад ч ийн ажиллагаа явуулж байна гэж Нийгэм-улс төрийн судлалын төвийн захирал Владимир Евсеев хэлээд: «Хятад ямар зорилгоор ийн ажиллагаа явуулж байгаа нь ойлгомжтой. Хоцролоо нөхөж гүйцэхийг оролдож байна. Хятад оросын хуурай замын цэргийн бүх төрлийн зэвсгийг хүүлж авсан байна. Одоо тус улс «Стингер» зенит-пуужингийн цогцолбрын өөрийн хувилбарыг хийж байна. Хятад Х55 алсын тусгалтай далавчит пуужин ба «Тополь» пуужингийн цогцолбрын хуулбар хийжээ. Хятад хуулбар хийх хязгааргуй боломжтой. Эхлээд Хятад хуулбар хийгээд дараа нь тэргүүлэх бололтой. Ернедийнхен уунээс л эмээж байна» гэв.

Хятад АНУ-ын нисэх онгоцны үйлдвэрлэлд хэрэглэж байгаа шинэ материалыг сонирхож байгаа нь үүнтэй холбоотой юм. Энэ салбар Хятадын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын нэгэн урьтлал болсон. Тус улс АНУ-ыг гүйцэж төдийгүй агаарт туунтэй адил тэгш өрсөлдэх зорилт тавьжээ. Тухайлбал үүнтэй холбогдуулан 5 дахь үеийн сөнөөгч онгоцыг зохион бутээх хөтөлбөрийг эрчимжүүлж байна. Чэнду, Шэньянд сенеегч онгоцны хоёр загварыг зэрэг зохион бутээж байна. Тэдгээр цэргийн өөр өөр зорилттой. Тухайлбал Шэньянд зохион бутээж байгаа сөнөөгч онгоцыг нисэх онгоц тээгч хөлөг онгоцонд зориулсан байх гэж шинжээчид үзэж байна.

Хятад улс 5 дахь уеийн нисэх онгоц зохион бүтээх хоёр хөтөлбөрийг нэг зэрэг хэрэгжүүлж байгаа дэлхийн цорын ганц улс болсныг шинжээчидж тэмдэглэжээ. АНУ ч ОХУ ч ийн өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулаагуй. Европын холбоо 5 дахь үеийн сөнөөгч нисэх онгоц зохион бүтээх гээгүй.

Гэвч хөдөлгүүрийн асуудал Хятадын Цэргийн нисэх хүчний ахиц дэвшлийг саатуулж мэднэ.5 дахь үеийн нисэх онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэх цуврал технологи Хятадад алга. Хятадын Цэргийн нисэх хүчний байлдааны сур хучний үндэс суурь болсон 4 дэх үеийн сөнөөгч онгоцны хөдөлгүүрийн үлэмж хэсгийг Орос улсаас худалдан авч байна. Энэ удаад ч гадаадын тусламж шаардагдаж болзошгүй. АНУ, ЕХ хоёр ийн хориотой технологийг Хятадад хэрхэвч дамжуулж өгөхгүй.Түүнээс гадна Номхон далай дээрх огторгуйд гол өрсөлдөгч болсон улсын сур хүчийг зузаатгах нь АНУ-ын ашиг сонирхолдд огт нийцэхгүй. Иймээс тагнан турших ажиллагааны тойрны маргаан шуугиан гаарч мэднэ.