Сирийн мөргөлдөөнийг зохицуулах асуудлаархи Женевийн тохиролцоог хэрэгжүүлэхээс татгалзах нь НҮБ-ын түлгүүр зарчмыг даган мөрдөхийг эргэлзээтэй болгож байна гэж Нью-Йоркод НҮБ-ын ЕА-ейн хуралдаан дээр Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ. Тэрээр АЗ-ийн сайд нарын хэмжээнд хийсэн Ойрхи Дорнодын асуудлаархи хуралдаанд оролцов. Хуралдаанд оролцогчид Сири улсын байдлаар янз янзын саналтай байгаагаа илэрхийлэв.

АЗ-ийн хуралдаан эхлэх үеэр гишүүдийн нь байр суурь ил тодорхой байв. Сирийн ард түмний гай зовлон Башар Асадыг огцоруулснаар л эцэслэнэ гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ЕА-ейн индрээс ахин анхааруулав. Энэ мэдэгдэл шаардлага тулгасан агуулгатай байна. Сирийн ард тумний үлэмж хэсэг нь ерөнхийлөгчээ дэмжсээр байна. Башар Асадыг дэмжихээс татгалзахгуй бол Сирийн эсрэг зарлаагуй дайн цаашид үргэлжлэхийг Обама мэдүүлэв. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд НҮБ-д хандан сирийн сөрөг хүчний хяналтад байгаа нутгийг хамгаалахыг уриалжээ. Өөрөөр хэлвэл байдлыг даамжруулж мэдэх ливийн хувилбар гэгчийг санал болгов. Ямар учраас Сирид цуст ажиллагаа үргэлжилж байна вэ? гэсэн асуудалд ийн үг яриа, уриа хариу өгч байгааг шинжээчид тэмдэглэв. Сергей Лавров АЗ-д үг хэлж үүнд анхаарлыг хандуулаад: «Башар Асадын дайснуудыг гал зогсоох, яриа хэлцээ хийхээс татгалзаж, бууж өгөхийг дэглэмээс хатуу шаардахад тухирч байгаа улс орнууд цуст ажиллагаа Сирид үргэлжилж байгааг бас хариуцах ёстой. Эдгээр улсын ийн байр суурь зэвсэгт серег хүчний террорын ажиллагаанд зам тавьж байна» гэв.

АЗ сүүлийн хоёр сард Сирид явуулсан террорын ажиллагааг тайлбарлаж буруушаахаас татгалзав. Харин Женевийн тохиролцооны дагуу тэмцэлдэн сөргөлдэж байгаа талууд террорын арга барилаас татгалзах ёстой. Сергей Лавров сэтгүүлчидтэй уулзаж өгүүлэхдээ: «Хамгийн гол нь Женевийн уулзалтад оролцогчид тохиролцооноос татгалзах ёсгуй. Террорын ажиллагаа явуулсан тухай мэдээллээс ернедийн зарим тунш маань зайлан холдож, «террорын ажиллагаа муу хэрэг. Гэвч энэ удаад цуст дэглэмийг түлхэн унагахыг оролдож цөхрөнгөө барсан хүмүүсийн тухай өгүүлж байна « гэдэг. Энэ нь терроизмыг зевтгехэд дөхсэн аймшигт байр суурь» гэв.

АЗ-ийн байнгын гишууд болон Арабын улсуудын холбоо, ЕХ түүнчлэн Турк улс, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга «Ажил үйлийн хэсгийн» женевийн албан мэдээг сайшаав. Гэвч зарим орны хүвьд баримт бичиг цаасанд бичигдсэн төдий зүйл хэвээр байна. АЗ-еес сирийн асуудлаар шинэ тогтоол гаргаагуй учир алмайран сүүж байна гэж эдгээр улс тайлбарлаж, өөрсдийгөө зөвтгөхийг оролдов. Женевийн албан мэдээний зарчмын ундсэн дээр яриа хэлцээ хийхэд шинэ тогтоол шаардагдахгуй гэж оросын төлөөлөгчид тэмдэглэжээ. БРИКС бүлгийн Оросын түншүүд мөн саналыг дэмжиж байна. Тус булгийн гишүүн Орос Хятад хоёр улс АЗ-ийн байнгын гишууд юм. БРИКС булгийн гишүүн орнууд Сирийн байдлыг зохицуулах ундсэн баримт бичгийн хүвьд Женевийн албан мэдээг дэмжих хамтын мэдэгдэл гаргав.

Гэвч Сирийн байдал бол бус нутагт шийдвэрлэгдээгүй ганц асуудал биш. Тухайлбал палестин – израилийн санал зөрөлдөөнийг арилгах хүчин чармайлт сүүлийн жилүүдэд зогсонги байдалд оров: «Палестин-израилийн хэлэлцээг нэн даруй сэргээхийн тулд Ойрхи Дорнодын дөрвөн зүүчийн үчин чармайлтыг Арабын улсуудын холбоотой нягт хамтран ажиллаж идэвхжүүлэхийг Орос уриалж байна. Эдгээр дөрвөн зүүч НҮБ-ын ЕА-енй энэ удаагийн чуулганы нийт улс төрийн санал шүүмжлэлийн хурээнд сайд нарын уулзалт хийлгэж чадахгуй байгаа нь ноцтой алдагдал хэмээн үзэж байна» гэж Сергей Лавров хэллээ

АНУ палестин-израилийн зохицуулалтын асуудлаар сайд нарын уулзалт хийлгэхээс татгалзсан гэж НУБ-ын гудамд тайлбарлан мэдээлжээ.