«Гэмгүй лалын шажинтнууд» кино лалын шажинт улсууд төдийгүй АНУ-ыг доромжлосон гэж Барак Обама узэж байна. Гэсэн ч АНУ-ын ерөнхийлөгч НҮБ-ын ЕА-ейн гишүүдийн өмнө үг хэлж, Үндсэн хуулиар батласан чөлөөтэй хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх мөн кино үзүүлсний хор уршгаас америкийн оршин суугчдын хүвьд илүү чухал гэж мэдэгджээ.Энэ нь шуугиан дэгдээсэн киног АНУ-д сүлжээнээс арилгаж зайлуулахгуй гэсэн үг.

Байдлаас харахад АНУ-ын Үндсэн хуулийн Обамагийн дурдсан зүйл ангийг зарим улс тэгж үнэлэхгүй байна. Бразилийн эрх баригчид « Гэмгүй лалын шажинтнууд» киног сулжээнээс 10 өдрийн дотор зайлуулахыг шаардав.

Киноны дурс бичлэгийг узуулсэн явдал дэлхийн 20 гаруй улсад америкийн эсрэг тэмцэл хөдөлгөөн үүсгэв. Элчин сайд Крис Стивенсийг оролцуулдан АНУ-ын дөрвөн иргэн ливийн Бенгази хотноо амь үрэгдэв. Дурс бичлэг сулжээнээр тархаж, лалын сүсэгтнүүдийн сэтгэлийг тугшуулэн догдлуулсаар байна.

Мөн кно зохион узуулсэн нь зориуд үйлдсэн өдөөн хатгалга юм. Терри Жонс мэт этгээдийг чухам хэн өөгшүүлж байгаад хэргийн учир оршино. Америкийн шажны зутгэлтэн лалын Коран хөлгөн суударыг хоёр удаа шатааж, лалын нийт олон хэрэг явдалд хэрхэн хандсныг бахдан ажигласан бололтой. The Wall Street Journal-ын мэдээлснээр тэр киноны продюсер болж, сусэгтнууддээ бусдаас туруун үзүлжээ. Гэвч энэ удаа Терри Жонс 2-р зэргийн үүрэг гүйцэтгэх болсон. Киноны дурс бичлэгийг араб хэлээр орчуулж, сүлжээнд байрлуулж төдийгүй чухам туунд анхаарлыг хандуулсан гэж Улс төрийн тухайн байдлын тевийн еренхий захирал Сергей Михеев хэлээд: « «Гэмгүй лалын шажинтнууд» киноны тухайд гэвэл Терри Жонс туунд шууд хамаатай биш байх. Саудын Арави шууд хамаатай байгаа бололтой. Киноны дурс бичлэг хоёр сар Интернетэд байсан ч туунд хэн ч анхаарал тавиагуй. Египет дэх Саудын Аравийн хяналтад байгаа телевизийн сувгаар түүнийг үзүүлсний дараа л шуугиан дэгдэв. Мен киног телевизээр үзүүлэх нь чухам ямар уршигтай болохыг Саудын Аравийн тал ойлгомж байсан» гэв.

Энэ нь хэнд ашигтай вэ? Кино узуулсэн нь Барак Обамаг эсэргүүцэгчдийн едеен хатгалга гэж зарим шинжээч үзэж байна. Лалын ертөнцтэй харилцаа холбоог төлөвшүүлэх нь миний нэгэн зорилго гэж АНУ-ын енеегийн ерөнхийлөгч мэдэгдсэн билээ. Энэ нь «арабын хавар» гэгчээр илрэв. Обамагийн өрсөлдөгчид чухам энэ эмзэг талд цохилт егч байна гэж Ираны Press TV телевизийн сувгийн улс төрийн тоймч Хасан Бехештипур хэлээд: «Миний бодоход АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн емнех кампанит ажиллагаа Интернетээр шуугин дэгдээсэн кино үзүүлсэн явдалтай шууд холбоотой Энэ удаагийн шуугиан маргаан АНУ-ын зарим бүлэгт улс төрийн талаар ашигтай. Шинэ консерватив жигуур бугд найрамдах намын нөлөө бухий урсгал хэвээр байна. Ардчилсн намын төлөөлөгч ерөнхийлөгч Барак Обама тэдэнд огт таалагдахгуй байна» гэв

Гэвч хүмүүс амь насаа алдахад хүргэсэн сонгуулийн өмнөх тоглоом адгийн муу хувилбар биш байх. Хэдхэн хүний хоёрхон өдрийн дотор зохиосон кинонд лалын шажинтнууд хэт сэтгэл хөдлөн хандав. Энэ нь төлөвлөгөнийг зохиочдын саналд нийцэв. Хожим болох хэрэг явдал лалын ертенцийн турэмгий аймшингт уг чанарыг өрнөдийн олон нийтэд үзүүлж, дараачийн алхамуудад зам тавих байсан юм.