Энэтхэг улсын АЦХ энэ оны 12-р сард Су-30МКИ сөнөөгч онгоцны 8 дахь эскадрилийг байгуулна. Энэтхэг улсын АЦХ-ний өндөр тушаалын төлөөлөгчийн мэдэгдлээс иш татан INAS энэтхэгийн мэдээлэлийн агентлаг ингэж уламжилсан байна. Пакистаны хилээс 150 километрт орших Харьяна мужийн Сирс агаарын цэргийн баазд ирээдүйн нисэх эскадрил байрлах болно гэж INAS агентлаг бас мэдээлсэн байна. Пакистаны хилийн ойролцоо сүүлийн 14 сарын дотор байрлуулж байгаа Энэтхэг улсын АЦХ-ний Су-30МКИ сөнөөгч онгоцны гурав дахь эскадрил энэ юм. Урьд нь Су-30 сөнөөгч онгоцуудыг Раджастан мужийн Жодпур агаарын цэргийн баазд 2011 оны 10-р сард, Пенджаб мужийн Халварад энэ оны 9-р сард тус тус байрлуулсан билээ. 2010 оны 8-р сард Энэтхэг улсын АЦХ-н анх удаагаа тус улсын зүүн хойд нутгийн Ассам мужийн Тезпур агаарын цэргийн баазд Су-30МКИ сөнөөгч онгоцнын эскадрилийг хятадтай хүч тэнцүүлэхийн тулд байрлуулсан юм. Ассам мужийн Жабуа баазд 2011 оны 3-р сард бас нэг эскадрилийг байрлуулсан байна.Энэтхэг улс 1997 онд ОУ-аас тавин ширхэг Су-30 онгоцыг худалдаж авч байсан юм. Дараа нь энэтхэгийн Хинтустан Аэронаутикс Лимитэд нисэх онгоц үйлдвэрлэгч компани лицензийн дагуу энэ онгоцуудыг үйлдвэрлэх гэрээнд гарын үсэг зурсан юм. Хинтустан Аэронаутикс Лимитэд заводаас Энэтхэг улсын АЦХ-д 222 ширхэг Су-30МКИ нийлүүлэх ба эдний 42-ийг нь 2011 оны 12-р сард гарын үсэг зурсан гэрээний дагуу ОУ нийлүүлэх юм.