Оросын нисэхийн аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахдаа хятадын зах зээлийн хэрэглээг тооцон үзэх ёстой. Москва хот дахь Засгийн газрын ордонд лхагва гаригт болсон зөвлөлгөөн дээр ОХУ-ын засгийн газрын дэд ерөнхий сайд Дмитрий Рогозин ингэж мэдэгдлээ. “Энэ салбарт ОУ даяарчлалын дайтай тоглогчийн байр сууриндаа эргэн орно гэж бодож байгаа бол хятадууд өөрийн иргэний агаарын тээврийн онгоцуудыг боловсруулж байгаа нилээд барьцгүй түншүүд гэдгийг тооцон үзсэн ч гэлээ хятадын чиглэлгүйгээр ирээдүйгээ харах аргагүй юм” гэж Рогозин ярьсан байна. Оросы нисэх онгоц үйлдвэрлэгчид “цочмог, шазруун, зоримог” байх шаардлагатай болж байна гэж Рогозин мэдэгдлээ. Энэ түшмэлийн тооцоолсноор ойрын 20 жилд хятадад 5260 арилжааны аврага онгоцууд шаардлагтай болно. Олон улсын зах зээл дээр хятадын тээвэрлэгчид түрэмгийлэх магадлалтай байгаа тул ихэнх онгоцууд том биетэй онгоцны ангилалд багтана.