Буриад улсын хууль сахиулах байгууллагынхан цагаачлалын хуулийг зөрчсөн 85 зөрчлийг илэрүүлжээ. Хууль бусаар цагаачилсан буюу хил нэвтэрсэн, тус бүс нутагт хууль бусаар ажиллаж байгаа гадаадын ажилчдыг илэрүүлэх зорилгоор явуулсан шуурхай ажиллагааны явцад эдгээр зөрчлийг илэрүүлсэн байна. Эрхүү-Читийн холбооны чанартай гол зам, Монгол улс руу явдаг зам, мөн хойд чиглэлийн замууд дээр жижүүр гаргасан байна. Нийтдээ 450 нэгж техник, 40 гаруй ШТЦ болон машин зогсохыг хориглосон зогсоол зэргийг шалгасан байна. ОУ-ын хилийг нэвтрэн орсон машинуудаас тус улсын хилийг нэвтрэх хуулийг зөрчсөн гадаадын долоон иргэнийг баривчлан авч бахаа хангажээ. Мөн ажлын зөвшөөрөлгүйгээр машин жолоодож явсан гадаадын хоёр иргэнийг баривчилсан байна. Энэ шалгалтын явцад 2500 зөрчил илэрүүлж 170 мянган рублийн торгууль ногдуулсан байна.