Монгол улсын бөх Харумафудзи мэргэжлийн сумогийн дээд Йокодзуна цолыг хүртлээ. Тэрээр японы эртний энэ спортын түүхэн дэх 70 дахь “Их аврага” боллоо. Монгол улсын бөх Даваанямын Бямбадорж буюу Харумафудзи, 2007 онд энэ цолыг хүртэж байсан эх орон нэгт Мөнхбатын Даваажаргал буюу Хакухогийн дараа энэ том цолыг хүртлээ. Нарны морь хоч нэртэй 28 настай Харумафудзиг лхагва гаригт Намрын тэмцээний буюу Аки басёд хоёр дахь удаагаа түрүүлж, 15 барилдаж 15 ялсны дараа Япон улсын сумо бөхийн холбоо түүнийг Их аврага гэж хүлээн зөвшөөрлөө. 2003 онд зодог тайлсан Таканохана японы сүүлчийн их аврага байсан юм. Түүнээс хойш Монгол улсын бөхчүүд Асасёрю, Хакухо нар сумо бөхийн энэ их аврага цолыг хүртсэн юм.