Дэлхийн алтны зах зээл дээр хятадууд үсрэлт гаргах гэж байна. Дэлхийн томоохонд орох Венесуэлийн “Лас-Крестинас” орд газрыг хятадууд эзэмших болсон байна. Алтны нөөцөөрөө дэлхийн хоёр дахь гүрэн болно гэдгээ урьд нь хятадууд мэдэгдэж байсан юм.

Энэ хэлэлцээрийн нарийн ширийн зүйлийг мэдээлэхгүй байна. БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй мягмар гаригт болсон хэвлэлийн шуурхай хурал дээр энэ төсөлд хөрөнгө оруулах гэж байгаа банкны нэрийг ч дурдсангүй. Венесуэлд оруулж байгаа санхүүгийн хөрөнгө оруулалтаа Бээжин улс төрийн хөнгөлөлтөөр солих гэж байна гэсэн яриаг “ор үндэсгүй” гэж тэр мэдэгдэсэн байна.

Энэ “алтан” төсөл Хятад улсад ямар үнээр олдож байгааг дараах зүйлээс харж болно. Урьд нь энэ алтны орд газрыг канадын Crystallex International компани эзэмшихээр шийдэж байсан юм. Харин 2008 онд Венесуэлийн засгийн газар энэ компаниас лицензээ хурааж авсан юм. Өнөөдөр канадчууд олон улсын арбитрын шүүхээр дамжуулан 3,8 тэрбум долларын нөхөн төлбөр авхаар тэмцэж байна.

Венесуэлд оруулж байгаа хөрөнгө оруулалтаа Хятад улс хэзээч нөхөж чадахгүй юм. Хоёр жилийн өмнө хятад эрчим хүчний болон дэд бүтэцийн төслүүдэд 20 тэрбум доллар гаргаж өгсөн юм. 2011 оны 3-р сард нефтийн шинэ талбайг эзэмшихэд зориулж 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн юм. Алтныхаа нөөцөөр дэлхийн хоёр дахь гүрэн улс болох зорилт тавьсан Хятад улс “алтны” ямарч төслийг хэрэгжүүлэхэд бэлэн байна. Түүний хүчин зүтгэл ч ойлгомжтой гэж Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер үзэж байна.

«Дэлхийн эдийн засгийн хямралаас болж нөөцийн валютын асуудал тэр дундаа долларын асуудал хурцдаад байна. Долларын актив тэр дундаа хятадынх аюулд өртөөд байна. Хятадын валютын нөөц доллароор хадгалагдаж байгаа юм. Ийм учраас хятад валютын нөөцөө цааснаас алт руу шилжүүлэн бэхжүүлэхийг зорьж байгаа» гэж Яков Бергер хэллээ.

Алтныхаа нөөцөөр Хятад улс одоогийн байдлаар дэлхийд 6-р байр эзлэж байгаа юм. АНУ-ын дараа орохын тулд хятадууд 6 мянган тонн алт худалдаж авах шаардлагатай байгаа юм. Энэ хэмжээ нь дэлхий дээр олборлож байгаа бүх алтны хэмжээнээс хоёр дахин их учраас нилээд хэдэн жил шаардлагатай болох байхдаа. Хятадын алтны нөөцийг нэмэгдүүлэхэд Афганистан улс туслах болно.

Тус улс саяхнаас хятадын компаниудыг алтны орд газрууддаа оруулаад байна. БНАСАУ-аас хятадууд 2 тонн алт худалдан авсан гэсэн мэдээ байна. Байдлаас ажихад хятадын “алтны хэлтийлт” долларт шинэ цохилт өгөх ба алтны зах зээлийг эвгүй байдал хүлээж байна гэж Улс төрийн судалгааны төвийн удирдагч Андрей Виноградов тэмдэглээд

«Хятадууд алтыг хяналтандаа авах сонирхолтой байна. Доллар бол нөөцийн валютын үндэс гэсэн ойлголт болон долларын найдвартай байдалд энэ нь нөлөөлөх нь зайлшгүй. Тэдний янз бүрийн улсуудын эрдэс бодисын баазыг болон алтны нөөцийг худалдан авч байгаа хүчин зүйл нь доллар дэлхийн найдвартай валют гэсэн нийтлэг хандлагыг эвдэж байгаа юм» гэлээ.

ЕХ-ны өрийн хямрал, АНУ-ын төсвийн хомсдол зэргийг Хятад улс анхааралтай ажиглаж байна. Доллар болон еврод итгэх итгэл унаж байгаа явдал алт руу хандах хандлагыг улам нэмэгдүүлж байна. Одоо алтыг барууны валютттай энэ зэрэгцэх найдвартай валют гэж үзэж байна. АНУ одоохондоо эдийн засгаараа дэлхийд нэг бас алтныхаа нөөцөөр ч нэгд байж байна. Хятадын түрэмгийлэл өсөн нэмэгдэж байгаа өнөө үед энэ нөөцийн бат бэх байдал хэр зэрэг удах болдоо...