Хятад улс өөрийн эдийн засгийн болон цэргийн сүр хүчийг улам нэмэгдүүлж түншүүдтэйгээ хүчний байр сууринаас итгэлтэй ярьж эхлэж байгаа үед Япон улс АНД-н бүс дэх тэргүүлэх байр сууриа аажмаар алдаж байна. Япон улс болон БНХАУ-ын ГХЯ-дын орлогч сайд нарийн Сэнкаку арлын эргэн тойрны маргаантай асуудлаар хийсэн хэлэлцээр дээр Япон улс илбийн байдлаасаа гарч өөрийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, алдаагаа засах хэрэгтэй гэж Хятад улс мэдэгдлээ. Зөвхөн ийм байдал л харилцан ойлголцол, харилцан тохиролцоонд хүргэнэ гэж мэдэгдсэн байна.

АНД-н бүс нутагт эхэлсэн бодит өөрчлөлтийг Хятад улсын хатуу байр суурь харуулж байна гэж Япон улсад ОХУ-аас сууж байсан элчин сайд Александр Панов тэмдэглээд

«Хятад улс тус бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн явцыг удирдан залах үед Япон улс Хятадын бага түншийн үүрэг гүйцэтгэх болно гэдэг ойлголт Япон улсыг түгшээж байна. Энэ байдал нь Япон улсын нэр хүндийг бууруулж, үндэсний бахархалыг нь гутааж байна. Ийм учраас гадаад бодлогын шинэ Цэнхэр номонд одоогийн байдлаар Хятад улс Япон улсад бодит аюул учруулж байна гэж бичсэн байна. Батлан хамгаалахын баруун урьд тал руу анхаарлаа түлхүү хандуулсан Японы цэргийн бодлогыг одоо боловсруулж байна. Хятадын бодлогыг үзүүлэн маягтай байлгах талаар Япон улс бүхнийг хийж байна» гэлээ.

АНД-н бүс нутгийн тэргүүлэх улс гэсэн байр сууриа Япон улс алдаж байгаа нь улам бүр мэдрэгдэх боллоо. Эхлээд Япон улс АНУ-ын дараа дэлхийн эдийн засгийн хоёр дахь улс гэсэн статусаа алдлаа. Энэ нэр хүндтэй байрыг 40 жил эзлэж байсан Япон улс жилийн өмнө байр сууриа Хятад улсад өөрийн эрхгүй тавьж өглөө. Япон улсын бас нэг өрсөлдөгч Өмнөд Солонгос улсын байр суурь энэ үеэр бас бэхжиж эхэллээ гэж Александр Панов тэмдэглэлээ.

«Нутаг дэвсгэрийн маргаантай байдал хурцадсан явдал нь энэ бүс нутгийн улс хоорондын харилцаанд өөрчлөн байгуулалт гарч байгаагийн илрэл юм. Энд зөвхөн Хятад улс ч биш дэлхийн эдийн засагт 11-р байр эзлэж байгаа Өмнөд Солонгос улс хүч нөлөөгөөрөө түрэн орж ирж байна. Мэдээж хэрэг ийм дүр зураг дээр Япон улсын тус бүс нутгийн тэргүүлэх байр суурь суларч байгаа юм» гэж Александр Панов хэллээ.

Япон улсын эдийн засгийн тааламжтай байдал нь ямар нэгэн байдлаар Хятад улсаас хамаарч байгаа гэдэг нь хөдлөшгүй үнэн юм.АНУ, Европт хэрэглээ унаж байгаа нөхцөлд японы корпорацуудын хувьд борлуулалтын үндсэн зах зээл нь хятад болж байгаа юм. Харилцааны ямар нэгэн хурцадмал байдлаас болж худалдааны эргэлт шууд унаж байна.

Эдийн засгийн зайлшгүй байдал Япон улсыг Хятад улстай харилцаагаа сайжруулахаас өөр аргагүй болгож байгаа юм. Үндэсний бахархал, бусадын өмнө “нэр нүүрээ барах” явдал, энэ бүс нутагт Хятадтай өрсөлдөж чадах АНУ-тай сайн харилцаа зэрэг нь Япон улсын хамраа сөхөх шалтаг болж байгаа юм. Хятад улсын хүч хэрэглэх боломжийг хааж өгч байгаа АНУ-ын нөмөр нөөлөгө тэднийг тайвшруулж байгаа юм. Гэхдээ л нэг их баярлуулахгүй байгаа бололтой...