158 карат бүхий лут том алмааз эрдэнэ Якутад олжээ. Эрдэнэ өнөөгийн байдлаараа 1,5 сая долларын үнэтэй.

Оросын «АЛРОСА» компани Нюрба орд газраас үнэт чулууг олборлов. Гэрэл зургаас нь харахад энэ нь дугүй хэлбэртэй тунгалаг эрдэнэ байна.Төв хэсэг нь тунгалаг цэвэр. Хаяа нь харавтар өнгөтэй, ан сэвтэй. Алмааз эрдэнэ 35 миллиметр урт, 22 миллиметр өргөн байна. Тэр хэр хэмжээгээрээ орос гаралтай бүх алмаз эрдэнийн дотор 12-р байр эзлэв. Ийм эрдэнэ олж болом газар дэлхийд цөөн гэж профессор, геологи-эрдэс судлалын ухааны доктор Игорь Давиденко хэлээд

«Ийм сонин эрдэнэ зөвхөн Африк ба Оросын нутаг дэвсгэрт олж болно. Өмнөд Америкт түүнээс жижиг алмааз эрдэнэ байдаг. Канадын туйлын чанад дахь орд газруудад том алмааз эрдэнэ ердөө алга. Манайд чанар сайтай алмас эрдэнэ Архангельскийн орд газарт бий. Якут энэ талаар өргөн хэтийн төлөвтэй» гэв.

1905 онд Британийн Трансваль колони (одоогийн ӨАБНУ-ын муж) дэлхийн хамгийн том 3106 карат бүхий алмааз эрдэнэ олсон билээ. Британи түүнийг 94 тонн алтаар авсан юм.

Доржпалам ямар нэг шидит шинж чанартай гэж үздэг. Шудрага бус замаар авсан эрдэнэ дараачийн эздийг гамшигт байдалд оруулдаг гэдэгт зарим хүмүүс итгэж байна. «Хоуп» хэмээх цэнхэр доржпалам хамгийн аюултай хор холбогдолтой болсон. ХУ11 зуунд Энэтхэгээс авчирсэн дожпаламыг францын хаан Х1У Людовик худалдан авсан аж. Энэ эрдэнэ Европт тахал газар авах уршигтай болсон. Х1У Людовик гал хавдараар нас нөгчсэн юм. Хожим энэ доржпаламыг авсан хатан хаан Мария-Антуанеттаг толгойг нь огтлож алсан билээ.

Якутад олсон алмааз эрдэнэ ямар тавилантай болохыг Галатрея гэгдсэн эрдэнэ судлаач, төлөгч эмэгтэй Наталья Смирнова ч мэдэхгүй байна. Тэр хэлэхдээ

«Одоо алмааз эрдэнийн хүч нөлөөнд ганц хүн автаж чадахгүй гэж бодож байна. Ийм том алмааз эрдэнэ хэсэг хүнд л сүйдэх нөлөө үзүүлж мэднэ. Том алмааз эрдэнээр хэдэн гоё доржпалам хийгээд банканд далдлах хэрэгтэй гэж үзэж байна. Бүрэн бүтнээр нь хадгалах хэрэггүй. Ямар уршигтай болохыг хэлэхэд хэцүү. Алмааз эрдэнийн түүх дайн дажин, цуст дайсагнал, гай зовлонтой холбоотой байсныг мэднэ» гэв.

Энэ удаа олсон том алмааз эрдэнийг музейд шилжүүлж болзошгүй. Тухайлбал Орост олборлож олсон хамгийн том алмааз эрдэнийг Москвагийн Кремлийн алмааз эрдэнийн санд хадгалж байна. 1980 онд Якутын «Мир» орд газарт ЗХУКН-ын ХХУ1 их хурлын нэрэмжит 342 карат бүхий шаравтар өнгөтэй алмааз эрдэнийг илрүүлжээ.

Гэрэл зураг