Өнөөдөр Умард Солонгост Ардын дээд хурал буюу парламентын чуулган боллоо. Энэ удаагийн чуулганыг тэсч ядан хүлээж байсан. Цуу ярианаас харахад БНАСАУ-д шинэтгэл эхлэв.Энэ тухай чуулган дээр албан ёсоор зарлаж мэдээлнэ гэж шинжээчид найдаж байлаа.

Умард Солонгосын парламентын чуулган жилд нэг удаа хуралддаг. Гэвч энэ удаагийн чуулган энэ оны 2 дахь нь болсон учир ийм найдвар төрүүллээ. Мэдээжээр санал шүүмжлэл явагдана гэж хэн ч бодохгүй байсан. Умард Солонгосын парламентад санал шүүмжлэл ердөө явагдахгүй байна. Сонгулийн үр дүнгээр Ардын дээд хурлын депутат бүр сонгогчдын 100 хувь санал авсан гэж албан ёсоор мэдээлжээ.

Умард Солонгосын парламентын гишүүд шийдвэрийг санал нэгтэй баталдаг. Гэсэн ч шинэтгэл юуны түрүүнд хөдөө аж ахуйн шинэтгэлийн тухай өгүүлнэ гэж найдаж байсан. Тариачид ургацынхаа бараг 30 хувийг үлдээж зах зээлд худалдана. Үйлдвэрийн газар ашгийнхаа 50 орчим хувийг үлдээнэ гэсэн мэдээлэл урьд БНАСАУ-аас ирсэн билээ.

Гэвч найдлага бүтсэнгүй. Чуулган ганц өдөр хуралдаж дуусав. Дунд боловсрол заавал эзэмших хугацааг нэг жилээр сунгаж 12 жил болгох тухай шийдвэр нэлээд чухал цорын ганц хуулийн төсөл болжээ. Эдийн засгийн шинэтгэлийг үг дуугүй өнгөрөв.

Энэ нь ямар учиртай вэ? Үүнтэй холбогдуулан дурдмаар учир шалтгаан алга. Үндэсний дээд хурлын чуулган дээр эдийн засгийн бодлогын өөрчлөлтийн тухай мэдэгдэл хаяа нэг хийдэг. Лавлан тодруулвал сүүлийн хэдэн арван жил ийм мэдэгдэлыг албан ёсны индрээс хийгээгүй, умард солонгосын хэвлэлд дурдаагүй. Эдийн засгийн асуудлаар гаргасан хамгийн чухал шийдвэрийг ч хаалттай сувгаар хүн амд мэдээлж ирсэн юм.

Сүүлийн арван жилд умард солонгосын засгийн газраас явуулсан 2002 ба 2009 оны шинэтгэлүүдийг үүнтэй холбогдуулан дурдая. «Эдийн засгийн удирдлагыг боловсронгуй болгох арга хэмжээ» хэмээн нэрлэсэн 2002 оны шинэтгэл эдийн засгийг удирдах системийг хянан үзэх гэсэн хамгийн радикал оролдлого болсон. Шинэтгэлийн дагуу зах зээлийн худалдааны үлэмж хэсгийг ил тод болгож,үйлдвэрийн менежерт урьд үзэгдээгүй биеэ даах эрх олгож, албан ёсны үнийг чөлөөт зах зээлийнхэнд нийцүүлэх байсан юм. Удалгүй шинэтгэлийг зогсоосон боловч умард солонгосын эдийн засаг, нийгэмд багагүй нөлөө үзүүлжээ. Тухайлбал үнийг хэд дахин есөн нэмэгдүүлэхэд нөлөөлөв.

«Нодон синмун» сонин 2002 оны шинэтгэлийн тухай мэдээлээгүй хийгээд Ардын дээд хурлаар шинэтгэлийн төлөвлөгөөг батлаагүйг дурдая. 2002 оны 4-р сарын 1-нд эхлэсэн шинэтгэлийн тухай орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад далд сувгаар мэдээлжээ. Зевхен 9-р сарын дундуур албан ёсны хэвлэл энэ тухай товчхон мэдээлэв.

2009 оны мөнгөний шинэтгэл энэ талаар илүү сонирхолтой байна. Мөн шинэтгэлийн явцад хуучин мөнгөн дэвсгэртийг хүчингүй болгож, тогтоосон хувь хэмжээгээр солихийг шаардсан билээ. Шинэтгэл инфляцийг эрс гааруулах, улс төрийн байдлыг ноцтой донсолгох уршигтай болсон. Гэвч улс орны амьдралыг хоёр сараар бүрмөсөн зогсоосон хэрэг явдлыг албан ёсны хэвлэлд тайлбарлсангүй. Хуучин дэвсгэртийг солих дүрэм, хугацаа, хувь хэмжээний талаар банкуудад эсвэл орон нутгийн утасны радиогоор хүн амд мэдээлсэн билээ. Албан ёсны бүх хэвлэл дуу чимээгүй байсан.

Ардын дээд хурлын энэ удаагийн чуулган дээр шинэтгэлийг ердөө хөндөөгүй нь тус улсад ямар ч уйл явдал болохгүй байна гэсэн үг огт бишээ. Сүүлийн хэдэн долоо хоногт БНАСАУ-аас ирээд байгаа мэдээнүүдээс харахад засгийн газар өрхийн гэрээний системд хэсэгчлэн шилжиж, хөдөө аж ахуйн буурьтай шинэтгэл явуулах төлөвлөгөөтэй байна. Эдгээр өөрчлөлт улс оронд нэн чухал болно. Гэсэн ч шинэтгэлийн талаар ил шууд өгүүлэхгүй.

Дэлхийн өөр улс орны сонингуудын тэргүүний өгүүлэлд дурдагдсан мэдээллийг зөвлөлтийн сонингуудын сүүлчийн хуудаст жижиг үсгээр нийтлэж эсвэл ердөө нийтлэхгүй байсныг тэр үеийн уншигчид санаж байх. Одоо Умард Солонгост ийм байдал тогтсон шиг байна.