Орос, Япон, Хятад, Монголын эрдэмтэд бүрэлдэхүүнд нь орсон олон улсын шинжилгээний анги Хабаровскаас гарч, Амар мөрнөөр явж, адагт нь хүрч, голын экологи Япон, Агнуурын тэнгисийн усанд хэр нөлөөлж байгааг судлана. 25 мэргэжилтэн тус ангийн бүрэлдэхүүнд байна. Эдгээр улсын эрдэмтэд Оросын нутаг дэвсгэрт Амар мөрний байдал ямар байгааг мэдэх төлөвлөгөөтэй байна. Учир нь Япон, Агнуурын тэнгисийн экологи түүнээс шалтгаалж байна. Эрдэмтэд Амар мөрний янз бүрийн хэсэгт ус, ёроолын чулуулгын сорьц аваад тусгай тоног төхөөрөмжөөр шинжлэн судлах юм. Янз бүрийн орны эрдэмтэд аль болох сайн үр дүнд хүрэхийн тулд 10-р сард лабораторийн судалгааны үр дүнгээр мэдээ баримт солилцож харшуулна.