Хятад, Японы ГХ-ийн сайд нар Зүүн Хятадын тэнгисийн маргаан үүсгсэн арлуудын асуудлаар хүнд тувэгтэй хэлэлцээ Нью-Йоркод хийлээ. Уулзалт үр дүнд хүрсэнгүй.Хятадын сайд Ян Зечи хэлэлцээний үеэр Дяоюйдао (Сенкаку) арлуудыг Хятадын «ариун нандин нутаг» хэмээн нэрлэж, БНХАУ-ын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг «бүдүүлгээр зөрчсэн» гэж Японыг зэмлэв. Японы засгийн газраас Сенкаку гэсэн олтригийн хүн амьтангүй арлуудыг худалдан авсныг Хятад зэвүүцэв. Хятад шийдвэртэй эсэргүүцсэн ч худалдан авсан гэж Ян Зечи онцлов. Японы мөн алхам дэлхийн 2-р дайны үр дүнгээс шууд татгалзаж, дайнаас хойшхи дэлхийн байгуулалыг сөрөн зогссон хэрэг болсон гэж тэрээр нэмж хэлэв. Маш хүнд түвэгтэй хэлэлцээ хийсэн гэж Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмбэ мэдэгдлээ. НҮБ-ын ЕА-н гудамд хийсэн уулзалт бараг нэг цаг үргэлжлэв. Гэмба Хятад улсад хандан тэсвэр тэвчээртэй байхыг уриалжээ. Хоёр тал асуудлыг шийдвэрлэх замыг олохын тулд хэлэлцээг бүх түвшинд үргэлжлүүлэхээр зөвшөлцсэн гэж хожим японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Осаму Фузимура Токиод мэдэгджээ. Япон, Хятадын хоорондын Зүүн Хятадын тэнгисийн арлуудын тойрны маргаан хэдэн арван жил үргэлжилж байна. Одоогоос хоёр долоо хоногийн өмнө асуудал ахин хурцдасны уршгаар Хятадад японы эсрэг тэмцэл хөдөлгөөн өрнөв.