Швейцарын шүүх улс орныхоо гурван иргэнийг пакистаны эрдэмтэн Абдула Кадир Ханы бүлгийн ажиллагаанд хамрагдсан ялаар шоронд хоёр жилээс дөрвөн жил хоёр сар хүртэл хориж шийтгэх тогтоол гаргав. Хэсэг эрдэмтэн цөмийн технологийг Иран, БНАСАУ, Ливи улсуудад дамжуулж өгсэн аж. «Ройтер агентлагийн мэдээлснээр яллагдсан Фридрих Тиннер болон түүний хоёр хүү Марко, Урс нар бол хурилдуураар ураныг баяжуулж байсан инженерүүд юм. Прокурорын газраас мэдээлснээр тэд «пакистаны атомын бөмбөгийн эцэг гэгддэг Хантай «найрсаг харилцаа тогтоож, хурилдуурын эд ангийг уламжилж өгсэн байна. 2011 оны 12-р сард инженерүүдэд ял оноожээ. Хэрэгтнүүд шүүн таслах ажиллагаан дээр гэм буруугаа хүлээв.

Цөмийн зэвсэггүй Швейцар улс цөмийн зэвсэггүй байх гэрээнд заасан ёсоор цөмийн зэвсэгт хамаатай баримт бичгүүдтэй байх ёсгүй. 2004 онд Хан дэлхийн цөмийн технологийн хар зах зээлтэй холбоо тогтоож, тухайлбал Ливи, Иран, БНАСАУ-тай мөн салбарт хамтран ажилласан байна. Иран, БНАСАУ хоёр цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх гэрээг үл тоомсорлон цөмийн зэвсэг бүтээн боловсруулахыг оролдож байна гэж өрнөдийн орнууд үзэж эдгээр хоёр улсыг зэмлэж байна. Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх гэрээний дагуу Орос, АНУ, Хятад, Их Британи, Франц зэрэг НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн таван улсыг цөмийн гүрэн улс хэмээн албан ёсоор үздэг. Цөмийн зэвсэгтэй байна гэж тус гэрээнд нэгдээгүй Энэтхэг, Пакистан хоёр улс 1990-д оны сүүлээр мөн зэвсгийн туршилт хийснийхээ дараа мэдэгдсэн юм. Түүнчлэн БНАСАУ 2003 онд цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх гэрээнээс гарч, цөмийн туршилт хийсэн билээ.