Өнөөдөр хятадын бүх хөлөг онгоц Хятад, Японы хооронд нутаг дэвсгэрийн асуудлаар маргаан үүсгсэн Зүүн Хятадын тэнгисийн Сенкаку (Дяоюйдао) арлууд орчмоос гарч явсан тухай японы эргийн харуулаас мэдээллээ. Гэвч далайн хүчит салхи ойртсон учир түр явсан байх гэж хилчид үзэж байна. Хятадын хөлөг онгоцууд маргаан үүсгсэн арлуудын ойролцоо найман хоног байжээ. Тэдгээр японы хилчдийн хяналтад байгаа бүст байн байн цөмрөн орж байв. Японы талаас улс орны нь мэдэлд байгаа бүсээс гарч зайлахыг радио холбоогоор уриалсан боловч саатуулах идэвхтэй арга хэмжээ аваагүй.