Египетийн «Аль-Ватан» сонины газраас өнгөрсөн долоо хоногт зөнч Мухаммедын шог зураг францын «Шарли Эбдо» хошин сэтгүүлд нийтлэснийг эсэргүүцэн кампанитт ажиллаггаа өрнүүлэв. «Лалын ахан дүүсийн» засгийн газрыг сөрөн зогсож байгаа египетийн сонинд өрнөдийн оршин суугчдаас лалын шашинтнуудад хэрхэн хандаж байгааг элэглэн дүрслэсэн 13 шог зургийг нийтлэжээ. Түүнээс гадна нөлөө бүхий зохиогчдын шашин шүтлэгийг тэвчих сэдэвт цуврал өгүүллэгийг нийтлэсэн байна. Уншигч олон «Аль-Ватан» сайтад тайлбаруудаа нийтлэж, сонины саналыг сайшааж байгаагаа илэрхйлсэн тухай өнөөдөр «Интерфакс» агентлагаас мэдээлсэн байна.